Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн товч түүх Манай улсын ууган сургуулиудын нэг болох Хоршооны түр сургууль 1924 онд байгуулагдсанаар одоогийн Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн тулгын чулуу тавигджээ. Тус сургууль нь Монголын худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн нэгэн уурхай билээ. ХҮИС нь:
Өнөөдөр тус сургууль нь30 гаруй анги кабинет бүхий хичээлийн 2 байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын 2 танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон 2 лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заал, өнөөгийн шаардлагад нийцэхүйц 2 цайны газар, байгалийн үзэсгэлэнт “Туул голын” хөвөөн дээр байрласан “Харзтай”-н амралт, “Хөвсгөл усан зам” аялал жуулчлалын газартай. 2002 онд Баянхонгор аймагт салбар сургуулиа нээсэн. Манай эрдэмтэн багш нарын 38,5 хувь нь доктор цолтой. Нийт 1000 гаруй оюутнууд бакалаврын өдөр, орой, магистрантур, докторант, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг.
Бүрэн эрдэм - бүтээлч чанар
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
1924
150