Компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдэх ажлын стратеги төлөвлөгөө боловсруулах; Батлагдсан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрэм, стандарт, БНБД, техникийн шаардлагыг мөрдөж хяналт тавьж гүйцэтгүүлэх; Инженер техникийн ажилтнуудыг удирдлагаар хангах, гүйцэтгэлийг хянах; Гэрээт компани болон бригадуудын ажлын гүйцэтгэл чанарт гэрээний дагуу хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулж ажиллах; Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдолын шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; Хариуцсан төслийн барилгыг ашиглалтанд оруулах, улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бүхий л ажлыг зохион байгуулах, бичиг баримтыг бүрдүүлэх, хяналт тавих; Угсралтын ажилд өдөр тутам хяналт тавих; Барилга угсралттай холбоотой бараа материалын тооцоо гарган захиалга өгөх, судалгаа хийх