Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх; Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах; Удирдах болон нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх; Хүнсний үйлдвэрлэлийн орчин болон ажилтны эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт нь тогтоосон стандарт, журам зааврын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
Бараа материал, орлого зарлагын хөдөлгөөнийг хариуцан бүртгэх; Компанийн бараа материал хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах; Бараа материалыг агуулахад хүлээн авах хүлээлгэн өгөх
Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлагаар гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах; Агуулахын барааны тооллогонд оролцох;
Бараа материалын агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлага гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах;
Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу агуулахын нярав, нягтлан бодогчийн удирдлага дор компанийн бэлэн бүтээгдэхүүний агуулахын хүлээн авч байгаа, гарч байгаа, агуулахын үлдэгдэл барааг тухай бүрд нь тоолон анхан шатны баримттай тулган шалгаж , бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон технологийн зааврын дагуу явуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллана; Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал болон техникийн аюулгүй байдлыг ханган ажиллана;
Түүхий эд, сав баглаа, төвлөрсөн, цэвэршүүлсэн ус, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүнд химийн шинжилгээг холбогдох стандарт, аргачлалын дагуу хийж гүйцэтгэх, сорилтын үр дүнгийн хуудас бичих; Багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, лабораторийн анхан шатны бичиг баримт боловсруулах, баримтжуулах /бүртгэл хөтлөх/, хэрэгжүүлэх, шаардлагатай урвалж бодис, шил савны захиалгыг гаргах; Шинжилгээний үр дүнг баталгаажуулах чанарын хяналт хийх; Байгууллагын дотоод журмыг даган мөрдөх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, бичиг баримтыг боловсруулах, ХАБЭА-г хангаж ажиллах;
Барилга угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу, хяналтын төсөвт багтаан, төлөвлөсөн хугацаанд Барилгын тухай хууль, норм, норматив, стандартын дагуу гүйцэтгүүлэхэд талбайн ажлын явцын байнгын хяналт тавих; Бүтээгдэхүүн, материалуудын чанар, стандартын шаардлагыг хангуулах; Төсөл хэрэгжүүлэх, ашиглалтанд оруулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, баримт бичгийн бүрдэлийг хариуцан гүйцэтгэх; Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь хангах; Барилга угсралтын явцад хяналт шалгалт хийх Төсөлд шаардагдах хугацаа, зардлыг тооцоолох;