Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монлайн спорт хувцасны үйлдвэр

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай үйлдвэр нь 2012 онд үүсгэн байгуулагдаад өнөөг хүртэл үр бүтээлтэй ололт амжилтаар дүүрэн ажиллаж Солонгос болон бусад улсад олон жил энэ чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулж, мэргэжил дээшлуулсэн төдийгүй мэдсэн сурснаа ашиглан Монголоо хөгжүүлье гэсэн сэтгэлээр дүүрэн хамт олноор багаа бүрдүүлсэн. Бид захиалагч нарынхаа хүссэн загвар хэмжээгээр нь зөвхөн таны болон бүх багийн гишүүдээс хэмжээ аван халаалтын хувцас болон тоглолтын хувцас урлан оёж, хүссэн лого, нэр, дугаар, дизайнтайгаар чанарын өндөр түвшинд оёж, цогц үйлчилгээ үзүүлдэг.

Бидэнтэй санаа нэг байгаа болон үндсэний үйлдвэрийг дэмжиж үйлчлүүлж байгаа тамирчид, клубууд, албан газрууд, хувийн болон төсвийн байгууллагууд, их сургуулиуд, оютан сурагчид та бүгдийн хувь нэмэрээр бид бүх төрлийн урлаг спортын баг тамирчиддаа болон ирээдүйн биднийг залгамжлах хүүхдүүддээ иж бүрэн хувцасаар ивээн тэтгэж нийгэмдээ эргээд тустай ариун үйлсэд хувь нэмэрээ оруулж байгаадаа баяртай байна.

Спорт хувцасыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг дэлхийн шилдэг Hengli Textile даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг.

ШУТИС, ҮТДС, Нэхмэлийн хүрээлэн, Эрүүл мэнд, ноос ноолуурын сорилтын төвд үндсэн түүхий эд, даавуу, материалаа судлуулан шинжлүүлж хүний бие ямар нэгэн гаж нөлөөгүй, биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой төдийгүй чанарын өндөр үнэлгээ авсан сорилын дүн бүхий 342 тоот гэрчилгээтэй.

Бүтээгдэхүүний хувьд:

• Бөөгнөрч ноолрохгүй

• Будаг гарахгүй

• Хүний биед гаж нөлөөгүй

• Хөлсийг өөртөө шингээхгүй хаядаг

• Биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой

Нийгмийн хариуцлага

• “Monline”-ны үйл ажиллагааны нийт орлогын 10 хувийг Монголын нэрийн өмнөөс дэлхийн болон бүс нутгийн чанартай тэмцээнд орж байгаа тамирчдыг ивээн тэтгэдэг.

• Үндэсний “Monline” үйлдвэрлэлээ дэмжигчдэд зориулан 10-20 хувь хямдардаг.

• Спортлог бяцхан дүү нартаа 20 хувийн урамшуулал олгоно.

• Эрүүл Монгол хөтөлбөрийг дэмжиж цогц хувцас хийлгэсэн хүн болгонд спорт цүнх бэлэглэх.

• Зүүн азийн аваргын тэмцээнд оролцсон шигшээ багийн волейболын баг тамирчдад иж бүрэн дотуур гадуур хувцас.

• Казакстанд болсон хүндийн өргөлтийн шигшээ баг тамирчдад иж бүрэн хувцас.

• Монголын залуучуудын волейболын холбооны нийт тамирчдын иж бүрэн хувцас.

• Эрчим багийн хөлбөлбөгийн шигшээ багийн хувцас.

• Бокс, сагс, бадминтон, шатар, хоккэй гэх мэт олон баг тамирчдаа ивээн тэтгэж хувцас хэрэглэлээр хангаад байна.

  • Алсын хараа

    Спорт хувцасны үйлдвэрлэлийг чанарын өндөр түвшинд хүргэх

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100% байлгах

  • Уриа

    Чанарыг эрхэмлэх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Үйлчлүүлэгч, ажилтан, ажил олгогч бүгд сэтгэл ханамжтай байж, үр ашгийг хүртэх

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хүнсний 20-ын Мөнгөн завъяагийн арын 6-р байрны 1 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.