Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монкон Констракшн ХХК

Бидний зүтгэл хөгжлийн тулгуур
Бидний зүтгэл хөгжлийн тулгуур
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Техник шийдлийн инженер

Барилга угсралтын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулахад шаардагдах зураг төсөл, инженерингийн шийдэл, төсөв зардлын хэмнэлттэй шийдэл, тооцоо боловсруулах, техникийн шаардлагуудыг тодорхойлоход судалгаа хийх, холбогдох баримт бичгийн боловсруулалтыг цаг хугацаанд нь бэлтгэх, Барилга угсралтын явцад үүссэн зураг төслийн тодорхойгүй байдал, техник асуудлуудыг чиглэлийн дагуу цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэх ажлыг хариуцан гүйцэтгэх, шийдвэр гаргахад судалгаа, тооцоо, мэдээллээр хангах;  Ажлын аргачлал, технологийн картуудыг, нүхний даалгаврыг боловсруулах, батлуулах, барилга угсралтын ажил батлагдсан ажлын аргачлал, техникийн шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхт хяналт тавьж ажиллах; Зураг төслийн Автортой үүсэх харилцааг зохицуулах, Авторын хяналтыг цаг тухай бүрт нь дуудаж хийлгэх, барилга угсралтын ажлын явцад үүссэн зураг төсөл, техникийн тодорхойгүй байдалтай холбоотой техник асуулга, тодруулга, дагалдах зургийн хэсэглэл, бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулж холбогдох газарт хүргүүлэх, бүртгэл хөтлөх, тайлагнах, мэдээллэх;

Гадна тохижилтын инженер

Төслийн гадна зам талбай, ногоон байгууламж, тоглоомын талбайн, өндөржилтийн ажлыг батлагдсан зургийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх   Туслан гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, барилга угсралтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, тайлагнах, мэдээллэх Автозам болон явган замын ажлыг удирдан зохион байгуулахад хяналт тавих Төслийн хүрээнд хийгдэх нийт түшиц ханын тоо хэмжээ гаргаж түүнтэй холбогдох ажлын зураг зурж баталгаажуулах, газар шороо, угсралтын ажлын иж бүрэн ажлын зургийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх  Гүйцэтгэлийн зураг боловсруулж тооцоог гаргаж, баталгаажуулан бусад холбогдох нэгжүүдэд ажлын даалгавар хүргүүлэх Төслийн ногоон байгууламж, ландшафтыг ажлын зургийн дагуу чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих Барилга угсралтын ажлын явцад үүссэн асуудлыг шууд удирдлагатай зөвшилцөн, шуурхай шийдвэрлэх, гарсан шалтгааныг судалж тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах 

Санхүүгийн шинжээч

Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, Төсөв гүйцэтгэлийн харьцуулалт, санхүүгийн тайлангийн шинжилгээ, дүгнэлт бэлтгэх Компанийн удирдлагыг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангаж, тооцооллыг бэлтгэн танилцуулж байх

Тоо хэмжээний инженер / Барилга

Байгууллагын төлөвлөгөөтэй уялдуулан нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, тайлагнах Хяналтын төсөв боловсруулах, Байгууллагын ҮСАМ боловсруулах; Ажлын зургийн дагуу тоо хэмжээ бодох Материалын орцын нормын дагуу материалын тоо хэмжээ гаргах Зах зээлийн ажлын хөлсний үнэ судлах Зах зээлийн материалын үнэ судлах Хяналтын төсвийг төслийн эдийн засагчид мэдээлэх, хүргүүлэх

Баримт бичиг бүрдлийн инженер

Төслийн баримт бичгийн бүрдлийн зохион байгуулалтыг эрэмбэ, дэс дараатайгаар хангаж төслийн багийг тогтвортой мэдээллээр хангах.  Төслийн эхлэл, төгсгөл, үргэлжлэх явцад төслийн баримт бичгийн бүрдлийн менежментийн тогтолцоог хангахад төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, баримт бичгийн бүрдлийн зохион байгуулалтыг эрэмбэ, дэс дараа, эмх цэгцтэй гүйцэтгэх, төслийн багийг тогтвортой мэдээллээр хангах, төслийн бүх үе шатанд төслийн баримт бичиг, зураг төслийн бэлэн байдлыг цаг алдалгүй хангах, мэдээллийн урсгал, баримт бичгийн архивлалтыг дүрэм, журам, стандартын дагуу цаг хугацаанд нь гүйцэтгэх; Төслийн баримт бичгийн бүрдэл болон мэдээллийн урсгалын тогтолцоо холбогдох дүрэм, журам, стандартын дагуу, цаг хугацаандаа хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих; Төслийн улсын комисс-т хүлээлгэн өгөхтэй холбогдсон бичиг баримтын бүрдлийг хариуцан ажиллах; Төслийн баримт бичгийн архивлалтыг стандартын дагуу гүйцэтгэх, устах, алга болохоос сэргийлэх

ХАБЭА-н ажилтан

ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах Барилга угсралтын талбай, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмж дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх Аюул осолгүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахад хяналт тавьж ажиллах

Мэдээлэл технологийн инженер

Байгууллагын  систем, сервер, сүлжээний дэд бүтцийн төлөвлөлт, хэрэгжилт, хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах IP хаяглалт, subnetting, VLAN, routing, firewall, NAT, VPN холболт үүсгэх тохиргоо хийх Windows болон Linux серверүүд дээр ажиллах, тохиргоо хийх Virtual server (Hyper-V, VMware, KVM гэх мэт) үүсгэх, удирдах, тохируулах Мэдээллийн систем, сүлжээ, сервер, хэрэглэгчийн түвшний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, стандартыг боловсруулах, мөрдүүлэх Ажлын байр, хэрэглэгчдийн компьютеруудын холболт, эрхийн тохиргоо, програмын хэрэглээний дэмжлэг үзүүлэх

Хүний нөөцийн ажилтан

- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг боловсруулах - Хүний нөөцийн хэсэгтэй холбоотой бүртгэл хөтлөх  - Хүний нөөцийн бодлого журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хяналт тавих -  Хүний нөөцийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх - Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийн дагуу ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Нью Хоризонс Оффис, 5 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.