Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Макензи энд Партнерс ТМЗ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө   “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Макензи энд Партнерс ТМЗ” ХХК болон “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ууд хамтран хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг танилцуулах, хөрөнгийн зах зээлд гарахаар төлөвлөж буй компаниудын удирдлага, санхүүгийн албаны захирлуудад мэдвэл зохих, мэдлэг мэдээллийг олгох мөн туршлага солилцуулах зорилгоор “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээг 100 орчим компанийн төлөөллийг хамруулан 2023 оны 10-р сарын 02 өдөр амжилттай зохион байгууллаа.   “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Хөрөнгийн зах зээлд гарах, нээлттэй компани болсноор үүсэх давуу талууд”

Өсөлтийн дараагийн шатандаа гарахаар бэлтгэж буй компаниудын хувьд хөрөнгийн зах зээлийг сонгох нь оновчтой хувилбар болно.

  • Хувьцаат компани болж ажилчдадаа хувьцаа эзэмшүүлбэл эзний сэтгэлээр компанидаа хандаж, хамтын урт хугацааны үнэ цэнийг бий болгоно.
  • Хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн зардал бага бөгөөд нэг удаагийн шинж чанартай биш тул амжилттай компаниудын хувьд дараагийн боломжууд үргэлж нээлттэй байдаг.
  • Компанийг 100 хувь эзэмшилгүйгээр 51 хувийг эзэмшиж байхад бизнес төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө батлахаас эхлээд томоохон шийдвэр гаргалтын эрх мэдэл бүрэн байдаг бөгөөд шинэ хувьцаа эзэмшигчдийн хяналт, оролцоотойгоор засаглал үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

“Ард Секюритиз ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бархас “Санхүүжилтийн боломжууд” сэдвээр сургалт орлоо:

1. Хөрөнгийн зах зээл уламжлалт зээлээс дараах давуу талуудтай:

  • Үнэт цаас гаргагчид маркетинг, олонд танигдах боломжийг олгодог
  • Олонд танигдсанаар худалдан авагч, үйлчлүүлэгчийнхээ тоог өсгөж зах зээлээ тэлэх боломжтой
  • Хөрөнгийн зах зээлд хөл тавих, санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулах
  • Уламжлалт зээлийг бодвол барьцаа хөрөнгийг бүрэн үнэлдэг

2. Монголын хөрөнгийн бирж дээр 2005 оноос хойш нийт 34 компанийн ₮671 тэрбум IPO хийгдсэн байна. Жишээлбэл, амжилттай IPO хийсэн компаниудын нэг болох Монос Хүнс ХК-ийн нийт хөрөнгө 2019 онд IPO хийснээс хойш 174% өссөн бол хуримтлагдсан ашиг 543% өсөж, нийт 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ.

3. Хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох нь зээлтэй харьцуулахад санхүүжилтийн өртөг багатай.

4. Бонд нь бусад төрлийн санхүүгийн хэрэгсэлтэй харьцуулахад уян хатан, бизнесийн хэрэгцээнд суурилдаг. Компани нь бондыг нөхцөлийг урьдчилан тогтоодог тул мөнгөн урсгалыг төлөвлөх боломжийг олгодог. 

5. 2021 оны 9 сараас хойш Компаниуд биржийн бус зах зээл дээрээс нийт 1.5 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна.

“Макензи энд Партнерс ТМЗ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхмэнд, MBA, CPA, CPTA “Хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж буй компанийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тал дээр анхаарах асуудлууд, бэлтгэл ажил” сэдвээр сургалт хийв:

“Хөрөнгийн зах зээлд IPO хийхэд хэд хэдэн шаардлага байдгаас санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нь дараах таван зүйл байдаг.

Үүнд:

  • Үнэт цаас гаргагч, түүний хувьцааны хяналтын багцыг эзэмших этгээд, ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал нь татварын болон хугацаа хэтэрсэн их хэмжээний зээлийн өргүй байх;
  • Үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хамгийн сүүлийн санхүүгийн жилийн үеэр санхүүгийн тайлагналын хугацаагаа өөрчлөөгүй байх;
  • Үнэт цаас гаргагчийн биржид бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх санхүүгийн тайлангийн сүүлийн хугацаа нь 6 сараас ихгүй байх ба заасан хугацаанаас их байгаа тохиолдолд хамгийн сүүлийн улирлын тайланг аудитаар баталгаажуулах;
  • Үнэт цаас гаргагч нь сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байх;

IPO гаргаж буй компанийн сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд санхүүгийн шинжилгээ хийдэг бөгөөд уг шинжилгээг хийхдээ:

  1. Балансын актив тал;
  2. Балансын пассив тал;
  3. Ашигт ажиллагаа;
  4. Санхүүгийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг голчлон хардаг байна.

Мөн тухайн IPO гаргагчийн санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн байх нь чухал юм. Иймд компанийн санхүүгийн тайлагналыг сайжруулах, түүнд бэлтгэх нь туйлын чухал бөгөөд зайлшгүй хийдэг нэгэн алхам билээ.” хэмээн сургалтынхаа үеэр онцолсон юм.

  Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ikon.mn/n/2yxz...
922024 оны 1 сарын 11
САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө   “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Макензи энд Партнерс ТМЗ” ХХК болон “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ууд хамтран хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг танилцуулах, хөрөнгийн зах зээлд гарахаар төлөвлөж буй компаниудын удирдлага, санхүүгийн албаны захирлуудад мэдвэл зохих, мэдлэг мэдээллийг олгох мөн туршлага солилцуулах зорилгоор “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, нетворкинг арга хэмжээг 100 орчим компанийн төлөөллийг хамруулан 2023 оны 10-р сарын 02 өдөр амжилттай зохион байгууллаа.   “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Хөрөнгийн зах зээлд гарах, нээлттэй компани болсноор үүсэх давуу талууд” Өсөлтийн дараагийн шатандаа гарахаар бэлтгэж буй компаниудын хувьд хөрөнгийн зах зээлийг сонгох нь оновчтой хувилбар болно. Хувьцаат компани болж ажилчдадаа хувьцаа эзэмшүүлбэл эзний сэтгэлээр компанидаа хандаж, хамтын урт хугацааны үнэ цэнийг бий болгоно. Хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн зардал бага бөгөөд нэг удаагийн шинж чанартай биш тул амжилттай компаниудын хувьд дараагийн боломжууд үргэлж нээлттэй байдаг. Компанийг 100 хувь эзэмшилгүйгээр 51 хувийг эзэмшиж байхад бизнес төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө батлахаас эхлээд томоохон шийдвэр гаргалтын эрх мэдэл бүрэн байдаг бөгөөд шинэ хувьцаа эзэмшигчдийн хяналт, оролцоотойгоор засаглал үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. “Ард Секюритиз ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бархас “Санхүүжилтийн боломжууд” сэдвээр сургалт орлоо: 1. Хөрөнгийн зах зээл уламжлалт зээлээс дараах давуу талуудтай: Үнэт цаас гаргагчид маркетинг, олонд танигдах боломжийг олгодог Олонд танигдсанаар худалдан авагч, үйлчлүүлэгчийнхээ тоог өсгөж зах зээлээ тэлэх боломжтой Хөрөнгийн зах зээлд хөл тавих, санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулах Уламжлалт зээлийг бодвол барьцаа хөрөнгийг бүрэн үнэлдэг 2. Монголын хөрөнгийн бирж дээр 2005 оноос хойш нийт 34 компанийн ₮671 тэрбум IPO хийгдсэн байна. Жишээлбэл, амжилттай IPO хийсэн компаниудын нэг болох Монос Хүнс ХК-ийн нийт хөрөнгө 2019 онд IPO хийснээс хойш 174% өссөн бол хуримтлагдсан ашиг 543% өсөж, нийт 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ. 3. Хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох нь зээлтэй харьцуулахад санхүүжилтийн өртөг багатай. 4. Бонд нь бусад төрлийн санхүүгийн хэрэгсэлтэй харьцуулахад уян хатан, бизнесийн хэрэгцээнд суурилдаг. Компани нь бондыг нөхцөлийг урьдчилан тогтоодог тул мөнгөн урсгалыг төлөвлөх боломжийг олгодог.  5. 2021 оны 9 сараас хойш Компаниуд биржийн бус зах зээл дээрээс нийт 1.5 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна. “Макензи энд Партнерс ТМЗ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхмэнд, MBA, CPA, CPTA “Хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж буй компанийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тал дээр анхаарах асуудлууд, бэлтгэл ажил” сэдвээр сургалт хийв: “Хөрөнгийн зах зээлд IPO хийхэд хэд хэдэн шаардлага байдгаас санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нь дараах таван зүйл байдаг. Үүнд: Үнэт цаас гаргагч, түүний хувьцааны хяналтын багцыг эзэмших этгээд, ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал нь татварын болон хугацаа хэтэрсэн их хэмжээний зээлийн өргүй байх; Үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хамгийн сүүлийн санхүүгийн жилийн үеэр санхүүгийн тайлагналын хугацаагаа өөрчлөөгүй байх; Үнэт цаас гаргагчийн биржид бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх санхүүгийн тайлангийн сүүлийн хугацаа нь 6 сараас ихгүй байх ба заасан хугацаанаас их байгаа тохиолдолд хамгийн сүүлийн улирлын тайланг аудитаар баталгаажуулах; Үнэт цаас гаргагч нь сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байх; IPO гаргаж буй компанийн сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд санхүүгийн шинжилгээ хийдэг бөгөөд уг шинжилгээг хийхдээ: Балансын актив тал; Балансын пассив тал; Ашигт ажиллагаа; Санхүүгийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг голчлон хардаг байна. Мөн тухайн IPO гаргагчийн санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн байх нь чухал юм. Иймд компанийн санхүүгийн тайлагналыг сайжруулах, түүнд бэлтгэх нь туйлын чухал бөгөөд зайлшгүй хийдэг нэгэн алхам билээ.” хэмээн сургалтынхаа үеэр онцолсон юм.   Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ikon.mn/n/2yxz...

922024 оны 1 сарын 11
“АОТСА ТОКYO 2023” ОЛОН УЛСЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо /АОТСА/-ны ээлжит хурал 2023 оны 10-р сарын 31 өдрөөс 11-р сарын 03-ны өдрүүдийн хооронд Япон улсын Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа.   Энэхүү олон улсын хурлын туршид дижитал татвар, татварын хэрэгжилтийг сайжруулах нь, байгаль орчны татварын асуудал зэрэг сэдвүүдээр 12 орны 20 орчим илтгэгч, экспертүүдийн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж, харилцан туршлага солилцов.   Харин тус хуралд Монгол Улсын ТМЗН-ийн 130 орчим гишүүд оролцсон бөгөөд Макензи энд Партнерс ТМЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ТМЗ М.Энхмэнд хурлын үеийн синхрон орчуулга хийхийн зэрэгцээ Монгол Улсаа төлөөлж “Татварын ёс суртахуун - Татварын даган мөрдөлт” сэдвээр илтгэл тавьж, амжилттай оролцлоо.   Энэ ташрамд Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон хуралд оролцсон төлөөлөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.

1012024 оны 1 сарын 11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.