Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Макс Рөүд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Лаборант

Зам барилгын ажилд хэрэглэгдэх түүхий эд материал, бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэх; Дээж авах, хадгалах, тэмдэглэл хөтөлж, тайлагнах; Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах;

Авто замын туслах ажилтан

Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах; Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах; Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх; Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах; Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах; Талбайн цэвэрлэгээ хийх; Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ. 

Талбайн туслах инженер /Шинэ төгсөгч байж болно/

Автозамын барилгын стандарт, нормыг баримтлан ажлыг хариуцан гүйцэтгэх; Ерөнхий инженерийн удирдлагын дагуу талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой зохион байгуулах;  Компанийн төсөлт ажлуудын графиктай уялдуулан хувийн ажлын төлөвлөгөө гаргах, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, Замын инженертэй хамтран ажиллана.

Геодезийн инженер

Батлагдсан төлөвлөгөөний дагуу талбайн хэмжилтийн ажлыг эхлүүлж, гүйцэтгэл болон чанар байдалд хяналт тавих; Албаны төлөвлөгөөтэй уялдуулан сар, долоо хоног тутмын төлөвлөгөөг гаргах, хянуулах; Авто замын нийт уртад байр зүй болон түвшний хэмжилт хийж боловсруулах, батлуулах; Барилга угсралтын ажлын зураг, техникийн шаардлага, ерөнхий болон сарын төлөвлөгөөтэй танилцах; Ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг судалж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл, зааварчилгаа өгч, хамтарч ажиллах;

Авто ачигчийн оператор

Хөрс, хайрга, элс, асфальт зэрэг материалыг маршрутын дагуу ачих, буулгах, зөөвөрлөх; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;

Замын инженер

Өөрийн хариуцсан талбайн ажлыг техникийн шаардлагад нийцүүлэн хурдан шуурхай хийж гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд: Автозамын барилгын стандарт, нормыг баримтлан ажлыг хариуцан гүйцэтгэх; Ерөнхий инженерийн удирдлагын дагуу талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой зохион байгуулах;  Компанийн төсөлт ажлуудын графиктай уялдуулан хувийн ажлын төлөвлөгөө гаргах, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч хамтран ажиллана.

Макс Групп-н салбар компаниуд

  • Макс Групп
  • Макс Рөүд
  • Сүү Хувьцаат Компани
  • Холидэй Инн Улаанбаатар Зочид буудал
  • Макс Өргөө ХХК
  • Мастер фүүдс ХХК
  • Рамада
  • Макс Центр ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо Самбуугийн гудамж 24 “М” плаза 14 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.