Бетон хийц эдлэлийн арматурчлалын зургийн дагуу арматурыг тасдах, нугалах, матах зэрэг бэлтгэл ажлыг хийж, зургийн дагуу өгөгдсөн хэмжээгээр арматурыг зангидах ажлыг хийж гүйцэтгэх; Бага оврын тоног төхөөрөмж (арматур таслагч, матагч, сунгагч зэрэг)-ийг аюулгүй ажиллуулах, хариуцсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах; Ажлын явцад асгарсан, хаягдсан материалын цэвэрлэгээг тухай бүр хийж, талбайд байгаа саадыг арилгах;
Осол аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх; ХАБЭАБО талаар баримтлах бодлого, дүрэм журам, бичиг баримт боловсруулах болон хэрэгжүүлэх;