Мэжик инженеринг Авто ХХК нь 2015 онд байгуулагдсан. Тоёотагийн албан ёсны дилер Мөнххада Тоёота төвд байрладаг, Мөнххада группын нэг компани юм.
Бид автомашины өнгө сэргээх, хамгаалах, тоноглох болон арчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.
Япон улсын Кармэйк Арт про компанитай хамтран жил бүр япон мэргэжилтнүүдийн сургалтыг авч боловсон хүчнээ бэлтгэдэг. Их биеийн хамгаалалтын хуулга, нано өнгөлгөө, суудал халаагч суурилуулах, арьсан суудлын засвар өнгөлгөө, салхины болон цонхны тень наах, доторлогоо битүүмж хийх, обуд засвар зэрэг нийт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг ба 2024 оны 4-р сараас автомашин түрээсийн үйлчилгээг эхлүүлж байна.
Дурсамж дүүрэн авто-амьдралыг бид бүтээлцэнэ.
1. Автомашин, авто засвар үйлчилгээ
2.
3.
2015
30