Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол экспресс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тээврийн логистикийн туслах ажилтан

Дараах ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 1. Тухайн сард шинээр нэмэгдсэн үйлчлүүлэгчдийн талаарх тайлан гаргаж улирал, жилээр дүгнэнэ. Хариуцсан компануудын гэрээ, корреспонденц, тариф, бусад үйд ажиллагааг зохион байгуулна. Хариуцсан компануудын тээврийн хөлс төлөлтийн тооцоо, тариф, нэхэмжлэл хөлсийг цаг хугацаанд нь гаргаж санхүүд өгнө. Хэлтсийн менежертэй зөвшилцөн тээвэрлэлтийн үнэ тарифыг тогтоож, үйлчлүүлэгчид санал болгоно. Сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна. Ажлын гүйцэтгэлийг сар, улирал, жилээр гаргана. Container demurrage calculation, original bill collection-г хянана. Терминалын кассир, пүүлэгч нарт импортын ачаа олголт, тээврийн хөлс төлөлтийн талаар зааварчилгаа өгнө. COC, SOC, хоосон буцаах чингэлэгүүдийн мэдээг гаргаж, зааварчилна. Collect нөхцөлтэй ачаанд онцгойлон анхаарал тавьж, санхүүд зааварчилгаа өгнө. Замын-Үүд, Сүхбаатарын тээврийн төлөөлөгч нартай ажил хэргийн тогтмол харьцаатай байна. Зах зээлийн судалгаа явуулж экспортлогч, импортлогч байгууллага болон хувь хүмүүстэй холбоо тогтоон хамтарч ажиллана. Гадаад дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудын жагсаалт гарган тогтмол холбоотой ажиллах,тэдний тавьж буй санал хүсэлтийг харгалзан үзэж байх, үйлчлүүлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулж ажиллана. Компаний үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүмүүст хүргэх, итгүүлэх, сануулах зорилгоор бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран идэвхжүүлэлт, урамшуулал, сурталчилгааг зохион байгуулна. 15.Үйлчлүүлэгчийн хэрэгцэээнд нийцүүлэн үйлчлэх, тэдний боломжтой цаг хугацаа, орон зайд аль болох дөхүүгээр үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг худалдан авсны дараах шаардлагатай нэмэлт үйлчилгээгээр хангах ажлыг удирдан хэрэгжүүлнэ. Багаар ажиллах  болон манлайлах үйл ажиллагааны хүрээнд:           Ажлаа сар, улирал бүр төлөвлөн, төлөвлөгөө гаргаж удирдлагаар батлуулах, хэрэгжүүлэх, дүгнэх. Зохион байгуулагдаж байгаа хурал зөвөлгөөнд  оролцох, хурлаас гарсан шийдвэр, дүгнэлтийг хамт олонд үнэн зөв танилцуулах, сурталчлах. Байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд хэлтэс нэгжээ удирдан зохион байгуулж идэвхи санаачлагатай оролцох. Үйлчлүүлэгч байгууллага, иргэдтэй ажил төрлийн найрсаг хамтын ажиллагааг буй болгох, хөнгөн шуурхай үйлчлэх, тэдний эрэлт хэрэгцээг судлан санал хүсэлтийг хүлээн авч компанийн удирдлагад танилцуулах, үйлчилгээний соёлыг хэвшүүлнэ. Бизнесийн ёс зүйн зарчмыг баримтлан, нийт ажилтнуудтай эрх тэгш, ёс зүйг дээдлэн харьцах, нээлтэй, шудрага байдлыг мөрдөх. Өөрийн мэдлэг, ур чадвар, удирдах, манлайлах, баг хамт олноор ажиллах чадвараа байнга дээшлүүлэх,  түүнд суралцах.

Экспортын тээврийн борлуулалтын ажилтан

Гадаад агентууд, ачаа илгээгч, үйлчлүүлэгч нартай email-ээр харилцана Гадаад руу Экспортын тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулна. Хариуцсан компаниудын корреспондэц, тохиролцсон тариф, нэхэмжлэл, хөлс болон бусад тооцоог гаргана. Гадаадын агент компануудтай гэрээ байгуулахад оролцоно. Гадаадын үйлчлүүлэгчээс ачаа олох, ачаа тээвэрлэлтийг байнга нэмэгдүүлэн ажиллана. Цогцолборын дарга болон хариуцсан хүмүүстэй харилцаж ачаа олголт, хүргэлтийг зохицуулна. Container depot-in, depot-out, demurrage-calculation, original bill collection-г хэлтсийн ажилтнуудаар дамжуулан хянана. Бусад ажлыг суралцаад хийх чадвартай.

Экспортын тээврийн менежер

Гадаад агентууд, ачаа илгээгч, үйлчлүүлэгч нартай тээврийн асуудлаар албан ёсоор харилцана Экспортын тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулна. Хариуцсан компаниудын корреспондэц, тохиролцсон тариф, нэхэмжлэл, хөлс болон бусад тооцоог гаргана. Гадаадын агент компануудтай гэрээ байгуулахад оролцоно. Гадаадын үйлчлүүлэгчээс ачаа олох, ачаа тээвэрлэлтийг байнга нэмэгдүүлэн ажиллана. Цогцолборын дарга болон хариуцсан хүмүүстэй харилцаж ачаа олголт, хүргэлтийг зохицуулна. Container depot-in, depot-out, demurrage-calculation, original bill collection-г хэлтсийн ажилтнуудаар дамжуулан хянана. Гадаад харилцагч нарын ачаа тээврийн баглаа боодлын ажилд Туслах ажилтныг удирдаж, зохион байгуулж, чиглүүлж хариуцлагатайгаар ажиллах.

Механик

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлууд

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төв оффис: Чингисийн өргөн чөлөө-17, ВИСТА оффис байр, 6 давхарт, Улаанбаатар 210628

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.