Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МОНСЕРТФ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“МонСертф” ХХК нь 2017 онд “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс, 2018 онд Казахстан улсын “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс ISO 17021-1, 3 стандартын дагуу итгэмжлэгдсэн ба 2018 онд Үндэсний итгэмжлэлийн төвийн магадлах үнэлгээнд хамрагдаж хамрах хүрээгээ өргөтгөн ISO 22003 стандартаар нэмсэн. Мөн Казахстан Улсын “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөр хамрах хүрээгээ өргөтгөн ISO 17021-2 стандартаар 2019 оны 6 дугаар сард итгэмжлэгдсэн. 2021 оны 11 сард Монсертф ХХК-ийн баталгаажуулалтын газар нь итгэмжлэлийн хамрах хүрээг ISO 17021-10 стандартаар нэмж Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO 45001:2018 стандартын баталгаажуулалтыг хийхээр итгэмжлэгдсэн.

Франц Улсын Афнор групп, Солонгос Улсын G-Certi, БНХАУ-ын UICC Group, БНЭУ-ын TNV System Certification Group -ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газраар ажилладаг.

  • Алсын хараа

    Монгол оюун ухаан, мэдлэгийг дэлхийн зах зээлд гаргах, олон улсын менежментийн тогтолцоогоор мэргэшсэн Монгол аудитор, сургагч багш, зөвлөхүүдийн оюуныг экспортлох, тэдний үнэлэмжийг олон улсын жишигт хүргэх

  • Эрхэм зорилго

    Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийх замаар менежментийг олон улсын жишигт хүргэх, сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оршино.

  • Уриа

    ТӨГС ТӨГӨЛДРИЙГ ХЭВШИЛ БОЛГОЖ БИД ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Хэрэглэгчийн болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн шударга ёс болон ажил хэрэгч зарчмын шаардлагыг бүрэн биелүүлж, шударгаар ажиллан баталгаажуулалтын үйлчилгээг чанартай гүйцэтгэж, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж, сэтгэл ханамжийг нь байнга дээшлүүлж ажиллана.

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    10

Зургийн цомог

Видео

Монсертф ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж 281, Хойморь оффис

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.