Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ла Белла Вита - Байгаль орчинд ээлтэй Хаус-ны төсөл - Мон Энержи Консалт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"La Bella Vita" Housing Project

La Bella Vita нь эрчим хүчний салбар дахь тэргүүлэх байгууллагуудын нэг болох “Мон-Энержи Консалт” ХХК -н шинээр нэвтрүүлж буй дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн архитектур дизайны чиг хандлагатай амины орон сууцнуудыг Монголын барилга үл хөдлөхийн зах зээлд нийлүүлэх зорилготой төсөл юм. Монголын амины орон сууцны стандартыг ахиулж хүн ам байгаль орчинд ээлтэй болон эрчим хүчний хэмнэлттэй хаус барихад уг төслийн амин үүрэг role оршино. Цаашлаад төслийн хамт олон Монгол улсад тогтвортой хөгжил дэвжиж цэцэглэхэд хувь нэмрээ оруулж улс орондооSustainable/ Passive/ Net-Zero Carbon Buildingбарилгуудыг барьсаар байх алсын хараатай баг хамт олон юм.

"МОН-ЭНЕРЖИ КОНСАЛТ" ХХК

“Мон-Энержи Консалт” ХХК нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 2003 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн ба эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, цахилгаан болон дулаан хангамж, эрчим хүчний менежмент, барилга хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Бид Монгол улсын түлш эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нэлээд өндөр туршлага, чадвартай компаниудын нэг болсон ба үйл ажиллагааныхаа чиглэлийг зөвлөх үйлчилгээ, судалгаа, зураг төсөл, гадаад дотоод худалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийн хангамж нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлд өргөжүүлж чадсан юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Засгийн газар болон АХБ, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Япон улсын JBIC, JICA, НҮБ, ХБНГУ-ын GTZ ба KfW банк зэрэг донор байгууллагуудын санхүүжүүлсэн төсөл, судалгааг Монгол улсын хот, суурин газар, сум, хөдөөгийн жижиг суурин газарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, тоног төхөөрөмж шинэчлэх, зураг төсөл зохиох, эрчим хүчний хангамж болон удирдлага менежментийг сайжруулахаар хэрэгжүүлсэн нийт 140 гаруй төсөл, судалгааг хэрэгжүүлээд байна.

2011 онд Эрчим хүчний угсралт, гадаад худалдаа, бизнесийн зөвлөлгөө өгөх чиглэлээр Мон-Энержи Корпораци ХХК-г байгуулж иргэний болон эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан дулааны эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээний ажил, инженерийн шийдэл боловсруулж үйлчилж байна.

2016 онд Эрчим хүч болон барилгын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэв.

Бид 2017-ны 5 сарын 31-нд “Эрчим хүчний аудит”-ын магадлан итгэмжлэлийг авсан анхны компани болсон болж, Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид гадаадад зөвлөх үйлчилгээ хийсэн арвин туршлагатай. Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй БНХАУ-д хэрэгжүүлсэн дулаан хангамжийн төсөл болон Төв Азийн орнуудад хэрэгжүүлсэн төслүүдэд олон улсын зөвлөхөөр оролцож, ажил үүргээ амжилттай биелүүлсэн ба Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) санхүүжилттэй олон улсын төсөлд зөвлөх компаниар сонгогдон ажиллаж, уг төслөөр ОХУ, Украин, Казакстан, Монгол улсын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, төсөл боловсруулсан.

Бид Хэрэглэгчдэд өөрсдийн эрхэм зорилгоо хэрэгжүүлж амжилтанд хүрэхэд тусалж, зөвлөх үйлчилгээ, инженерийн зураг төсөл, техникийн шийдлүүдээр үйлчилдэг.

  • Цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх станц, дамжуулах, түгээх сүлжээний техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний аудит
  • Иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, инженерийн шийдэл
  • Одоо ашиглагдаж буй эрчим хүч дулааны эх үүсвэр, дамжуулах түгээх сүлжээний сайжруулалт, шинэчлэлтийн төсөл боловсруулах
  • Эрчим хүчний менежмент, бодлого төлөвлөлт, мэргэжлийн орчуулга, техникийн зураг төслийн хяналт

"МОН-ЭНЕРЖИ КОРПОРАЦИ" ХХК

“Мон-Энержи Корпораци” ХХК Эрчим хүчний Яамнаас олгосон эрчим хүчний барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Яамнаас олгосон барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаага явуулж байна. Үүнд:

  • 1.3 100 МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах.
  • 2.5 220 кВ ба түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 03,3,4 80,0 кгх/см2-аас дээш даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 4.4 80,0 кгх/см2-аас дээш даралттай шугам хоолой, ЦТП-ний засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 8.2 40,0 кгх/см2-аас доош даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
  • 1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
  • 2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Монголын барилгын зах зээлийг дэлхийн жишгээр хөглөх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.