Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өмгөөллийн Ландмэнь Консалтинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай “Өмгөөллийн Ландмэнь консалтинг” ХХК ньХуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “JusAID” хуулийн фирмийн суурин дээр шинэчлэн байгуулагдсан ба 8 хуульч, өмгөөлөгчдийн баг
хамт олонтой өмгөөлөл, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хязгаарлагдмал хариуцлагатайкомпаниюм.
Манайкомпанинь иргэн, хуулийн этгээдийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн, хууль тогтоомж, нийтээр даган мөрдөж буй хэм хэмжээнд бүрэн нийцсэн хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг мэргэжил ур чадварын өндөр түвшинд үзүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн дадлага туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн чадварлаг баг, хамт олон ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн хүрээнд шударгаар, бүрэн тууштай хамгаалах, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг үйл ажиллагааныхаа зарчим болгодог. Манайкомпанийн чадварлаг хуульч, өмгөөлөгч нар нь эрүүгийн, иргэний, захиргааны эрх зүйн бүх салбар чиглэлээр өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ эрх, ашиг сонирхлыг мэргэжлийн түвшинд тууштай хамгаалан ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хууль зүй

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    8

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, НҮБ-ын гудамж 18, Монре импекс оффис 306а тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.