Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийг байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан.

Уг тогтоолоор “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилсон. Улмаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн дүрмийг баталсан. Компанийн дүрмээр Зам, тээврийн хөгжлийн яам нийт хувьцааны 66 хувийг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 34 хувийг эзэмшиж байна.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах ба нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүрсэн, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, ашигтай ажиллагааг хангуулахад оршино.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрхэм зорилго: Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг олон улсын зангилаа болгон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    41

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 8/1 барилга (Сити туаэр), 8 давхар-801 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.