Сэтгэл зүй дээр тулгуурласан шинэлэг стартапуудыг дэмжигч, өсгөн бойжуулагч инкубатор компани ба 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.Бид сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан оюун санааны амар амгалан, ухаалаг байдлыг түгээх зорилготой, дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй стартап санаануудыг дэмжих эрхэм зорилготой.
Монголдоо анхдагч “Сэтгэл зүйн кредит скоринг“-г ашиглан харилцагчийн зээлийн эрхийг тогтоон, байгаа газраасаа цахимаар зээлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн аппликейшн. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш боломж олгох финтек салбарт инновациар тэргүүлэгч компани болох алсын хараатайгаар ажиллаж байна. zeely.mn
Өөртөө ээлтэй бодол, мэдрэмж, үйлдэлд хөтөлж, амьдралын хэв маягтаа анхаарах замд тань туслах, урамшуулах дадал хэвшүүлэгч аппликейшн. 8 бүлгийн 40 дадлаас сонгон хэвшүүлж, сонирхолтой сорилтуудад нэгдэн, сэтгэл зүйдээ анхаарах тест, чатботтой харьцан, өөрийн ахиц, гүйцэтгэлийг хэмжих боломжтой. HabiDo
Сэтгэл зүйн эрүүл мэндийг БҮГДЭД уриатайгаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан баталгаат мэдээ мэдээлэл, бүтээлч контентуудаар дамжуулан олон нийтэд сэтгэл зүйн болосвролыг түгээх зорилготой медиа платформ, мэргэжлийн сэтгэл судлаачдын сэтгэл зүйн зөвлөгөөний төв. positive_dadal
Олон улсад батлагдсан сэтгэл зүйд суурилсан эрсдэлийн үнэлгээ. Шинжлэх ухаан ба технологийн ололтыг ашиглан санхүүгийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг шийдэх гарц. Хувь хүний хязгааргүй нөөц болох сэтгэл зүйд нь итгэж, амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгсэл.
Сэтгэл зүйн шинжлэх ухааны мэдээлэл, судалгаа, тестийн онлайн дата төв болж, Монгол хүний бүтээмж чанарын хамгийн том нээлттэй сан болох алсын хараатай. Хүний сэтгэл зүй, дотоод өгөгдлийг судлах ач холбогдлыг нийгэмд түгээн дэлгэрүүлж батлагдсан сэтгэл зүйн судалгааны аргачлалыг ашиглах үйлчилгээг хамгийн хялбар, хүртээмжтэйгээр тасралтгүй хүргэнэ. mindmetrix.mn
Уламжлалт зээлийн үйлчилгээг орчин үеийн финтек салбар руу шилжүүлэх үйлчилгээг одоогийн байдлаар нийт 5 байгууллагуудад үзүүлж аппликейшн, вэбсайт болон мэдээллийн системээр нь ханган ажиллаж байна. https://tanasoft.mn/about
Шинжлэх ухаан, технологи, инновацын уялдааг хангасан шинэлэг санаа шийдлийг дэмжигч, өсгөн бойжуулагч олон улсын компани болох.
Сэтгэл зүйн эрүүл мэнд болон амьдралын хэв маягт анхаарах замаар бүтээмж, амьдралын чанарыг нэмэгдүүлэх шинжлэх ухаанч, инновацилаг бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэн хялбараар түгээхэд оршино.
Improving quality of life with science and innovation
1. Банк, Санхүү, Даатгал
Нээлттэй & Үнэнч шударга Бүтээлч & Шинэлэг Судалгаа шинжилгээнд суурилсан Хамтын ажиллагаан дээр тулгуурласан Сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэгч
2017
80