Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Халх Канаан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тооцооны нягтлан бодогч

-Санхүү бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах,  -Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах -Салбарын бараа материал, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын бүртгэлийн хяналт хийх, үр дүнг тооцоолон дүгнэх-Анхан шатны тооцоог үнэн зөв бүрдүүлэх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ -Анхан шатны баримтыг стандартын дагуу бүрдүүлж, үдэж цэгцлэх.-Харилцах дансны хуулга шивэх -Бараа материалын тооллого хийж программын бүртгэлтэй тулгаж шалгах -Бараа материалын бүртгэл хөтлөх -Өдөр тутамд худалдан авалт болон санхүүгийн тооцоог хаах -Ажилчидын цаг бүртгэлийн дагуу сар бүрийн цалинг бодож бэлдэх -Бэлтгэн нийлүүлэгч нартай өглөг авлагын тооцоо хийж НӨАТ падаан шивэлт дээр анхаарч ажтллах

Үйл ажиллагааны менежер

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааг зөв удирдах, баримт бичгийг боловсруулах, орчин үеийн технологи ажилллагааг нэвтрүүлэх, үр ашигтай байдлыг хянах, багаар ажиллах; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай материал, санхүүгийн нөөцийг бий болгох ажлыг зохион байгуулж, ашигт ажиллагааг хангах; Ажилтны мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, хувь хүний зан чанарыг харгалзан ажлын байраар хангах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах; Хоолны газрын үйл ажиллагааг зохион байгуулах, ажиллуулах, хянахад эрх мэдлийг шилжүүлэх; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, залруулах арга хэмжээ авах; Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

Рестораны туслах менежер

Ээлж хариуцаж, рестораны үйл ажиллагаа болон үйлчилгээний стандартыг хангаж ажиллах Салбарын бүх үйл ажиллагаанд суралцаж, Үйлчилгээ болон бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй сайжруулах Үйлчлүүлэгчдэд анхаарал тавих, халамжлах  Бараа бүтээгдэхүүний тооцооллыг зөв хийж, рестораныг бараагаар таслалгүй цаг тухай бүрт тооцоолон захиалах Бараа бүтээгдэхүүн орлого зарлагын тооллого тооцоог хянах Салбарын хүний нөөцийг үйл ажиллагаанд уялдуулан сургаж, дадлагажуулж, зохион байгуулан удирдах 

Технологич - сургагч багш

Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах Тухайн бүтээгдэхүүний технологийн процессын дагуу үйлдвэрлэлийн явцыг хянах Шинэ бүтээгдэхүүн боловсруулахад оролцох Бүтээгдэхүүний стандартыг баталгаажуулах Зохистой орц, норм, горимыг тодорхойлсон технологи карт боловсруулах. Технологийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх. Шинэ бүтээгдэхүүн, сетийн технологийг боловсруулах, ажилтнуудад танилцуулах. Ажилчдад технологийн карт, технологийн бүдүүвчийн дагуу бүтээгдэхүүн бэлтгэх онол ба дадлагын сургалт зохион байгуулах. Шинэ ажилтан болон дахин сургалтад хамрагдах ажилчдад бүтээгдэхүүн бэлтгэх стандартуудыг зааж сургах. Ажилчдад хүнсний эрүүл ахуйн зохистой дадал суулгах сургалт явуулах. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт баталгаажуулалтын процесс хийх. Салбаруудын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах, стандартын шаардлагыг танилцуулах. Технологи карт, оюуны өмчийн баримт бичгийг бүрдүүлж баталгаажуулах. Дотоод аудит, хяналт шалгалт хийх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг, 4 р хороо, Гаруда центр, 4 давхарт, 401 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.