"КАРКАС ЗУРАГ"ХХК нь 1989 онд байгуулагдсан.
Барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулдаг ууган компаниудын нэг билээ. Манай компани нь хувийн хэвшил, төрийн болон гадаадын байгууллагуудтай хамтранолон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатар хот, орон нутгуудад манай боловсруулсан зураг төслүүдээр орон сууцны хороолол, хотхон, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зочид буудал, үйлдвэр, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжууд сүндэрлэн боссоор байна.
Барилга байгууламжийн зураг төсөл хот төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектур, орон зайн төлөвлөлт, барилгын бүтээц, хийц, цахилгаан хангамж, холбоо дохиолол, автоматик, цэвэр бохир ус, гадна дотор инженерийн шугам сүлжээ, төсөв тооцоо, зөвлөх үйлчилгээ, хяналт, аюулгүй ажиллагаа зэрэг иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгэж байна.
Бид тухайн байгууламжийн функц, захиалагчийн хүсэлт дээр үндэслэн архитектур дизайны онцлог шийдлүүдийг үндсэн бүтээц, конструкци болон бусад голлох консепциудыг хамт харьцангуй бага цаг хугацаанд мэргэжлийн түвшинд олон хувилбаруудтай гаргахыг зорьдог.
Бид үйл ажиллагаандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын зураг төсөл, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж, шинэ техник технологийг нэвтрүүлэхийн төлөө салбартаа мэргэшсэн чадавхитай багийг бүрдүүлж, хууль дүрэм, норм стандартыг чандлан дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай хамт олон байхыг зорьж ажиллаж байна.
Дэлхийн хөгжилтэй хамт
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
1989
20