Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жаргалант Мах Импекс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Жаргалант Мах Импекс ХХК нь мах, махан бүтээгдэхүүнийг орчин үеийн технологи, шаардлагад нийцсэн бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмжөөр боловсруулах мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлдэг компани юм. Манай мах боловсруулах үйлдвэр нь Орхон аймгийн төв, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байгуулагдаж, 2016 онд ашиглалтад орон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ашиглалтад орсон даруйгаа Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын “ААА” зэрэглэлийн итгэмжлэлээр итгэмжлэгдэн, мал бэлтгэн төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөцлөх, экспортлох үйл ажиллагаа эрхлэх чиглэлээ баталгаажуулсан юм.

Манай компани нь өнөөдөр Монгол улсаас экспортлогдож буй мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн компани болоод байгаа нь өөрийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлын шаардлагыг нэн тэргүүнд тавьж, инноваци, шилдэг техник, технологийг алхам тутамдаа нэвтрүүлэхийг зорьж, нийгэм, байгаль орчиндоо ээлтэй компани болохыг анхнаасаа зорилго болгон ажилласны үр дүн юм. Манай компани нь HACCP, ISO хүнсний аюулгүй байдлын стандартуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхийн зэрэгцээ импортлогч улс орнуудын мах, махан бүтээгдэхүүн импортлох журам, горимыг хангаж, зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр Хятад, Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол экспортлож ирсэн ба сүүлийн жилүүдэд Казакстан, Узбекстан улс руу экспортын зах зээлээ өргөжүүлээд байна.

Компани нь мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын хэрэглэгчдийг ханган үйлчлэхэд малын өвчлөл болон болзошгүй эрсдлийг багасгах нь нэн ач холбогдолтой гэдэгт анхаарлаа хандуулж, энэ чиглэлд малчидтай, орон нутагтай хамтран ажиллахыг зорьж ирсэн. Малыг эрүүлжүүлэх асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлж, тодорхой үүрэг, чиглэлтэй оролцож ажиллаж ирсэн ба ингэснээр үйлдвэрт эрүүл мал ирэх нөхцөл, боломжийг бүрдээд зогсохгүй малчдын малын эрүүл мэндийн байдал дээшилж, үнэ цэнэ нь өсч байгаа нь харилцан ашигтай, хамтын ажиллагаа болж байна.

Компани нь Монгол улсын махны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан, байгаль орчинд нэн ээлтэй, НҮБ-аас тунхагласан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, Монгол Улсын Засгийн газраас зарласан Алсын хараа – 2050 чиглэл зорилгод нийцсэн, мөн Хөдөөгийн сэргэлт Засгийн газрын бодлогыг дэмжсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажлаа эхлүүлээд байгаа болно.

  • Алсын хараа

    “Амжилтаа бататгаж, оргилд тэмүүлнэ”

  • Эрхэм зорилго

    “Бэлчээрийн малын махыг өндөр технологи, ISO стандартаар Дэлхийд таниулна”

  • Уриа

    “Иргэн танд – Эрүүл хүнс”

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэргэшсэн чадварлаг нөөцийг чухалчлах Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх ISO стандартуудыг хэрэгжүүлэгч Шинэлэг техник, технологи Эрүүл аюулгүй ажлын орчин Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн Экологийн шаардлагад нийцсэн, тогтвортой ногоон үйлдвэрлэл Соёлын өв уламжлал

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2-р баг, Оюут эрдэнэт үйлдвэр 1 гудамж 110 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.