Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Наяд Плаза ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай байгууллага нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Тус ондоо Их Наяд төслийг санаачилж 2020 оны 1-р улиралд 7 давхар бүхий 20.000м2талбайтай Их Наяд Плаза худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан. Энэ ондоо 2 дахь төслийг санаачилж 2022 онд 16 давхар бүхий 20.000м2 талбайтай Их Наяд зүүн өндөр барилгыг оффис, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулсан байна. Их наяд плаза болон Их наяд Зүүн өндөр барилга нь хоорондоо гүүрээр холбогдсон баИх Наяд төсөл нь Хан-Уул дүүрэгт томоохонд тооцогдох цогцолбор бөгөөд 460 автомашины ил зогсоол нэмэлтээр 6 давхар 150 авто машины эко дүнхэр зогсоолоороо онцлог юм.

Бид "Гэр Бүлийн Тав Тух" уриан доор бүх хэрэглэгчдээ бүгдийг нэг доороос цуглуулах нөхцлийг хангах зорилгоор нийт 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагынхүнс, бараа худалдаа, үйлчилгээ, барилгын материалыг нэг доор төвлөрүүлэн таатай орчин бий болгож ажиллаж байна.

Их Наяд Плаза ХХК нь ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм.

  • Байгууллагын эерэг соёл
  • Ажиллахад хамгийн таатай орчин нөхцөл

Манай байгууллагаас мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг, спортын амжилтаар тэргүүлэгч олон ажилтнууд бий. Бидний бахархал, амжилтын үндэс бол чадварлаг, мэргэшсэн, сэтгэл зүтгэлтэй ажилтнууд маань юм.

  • Зөв ажилтан, зөв баг
  • Шинийг санаачлагч, бүтээлч

Та чадварлаг хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг ажилтан болохыг зорьж байгаа бол өөрт байгаа бэлэн CV-гээ hr@ikhnayd.mn хаягаар илгээгээрэй.

  • Алсын хараа

    Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай, ард түмэндээ мэдэгдэхүйц ашигтай, үндэсний хэмжээний шилдэг групп компани болох зорилго тавин ажиллаж байна.

  • Эрхэм зорилго

    Бий болгосон нэр хүнд, амжилтаа бататгаж, үйл ажиллагаа явуулж буй салбартаа жишиг тогтоогч байж, нийгэмд сайн сайхнаар үлгэрлэгч хамт олон байна.

  • Уриа

    Найрсаг ба шударга харилцана. Нэгдмэл стандарт хэрэгжүүлнэ. Үнэ ба чанараар өрсөлдөнө.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Бүтээлч-Зарчимч, Хүндлэл-Итгэлцэл

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Их Монгол улсын гудамж 4 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.