Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ай Ти Визарт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"IT Wizard" ХХК нь 2021 онд шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд, бид Солонгосын зах зээл дээрх мэдээллийн технологийн төслүүдийг гүйцэтгэж, дотоодын зах зээлээс хараат бус ажилладаг болно. Олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээр бүрдсэн манай хамт олон, мэдээллийн технологийн салбарт шинэ үеийг дэмжин ажиллахдаа таатай байна.

Бидний эрхэм зорилго: Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, цахим хувьсгал өрнөж буй энэ эрин үед бид технологид суурилсан амжилтын гол чиглүүлэгч түнш нь байхын тулд бүх хүчээ зориулж, залуу эрин үеийг дэмжин ажиллах болно.

Гол төслүүд ба амжилтууд:

  1. БНСУ-ын CJ Olivenetworksгрүпп-тэй шууд гэрээтэй ба хамтын ажиллагаа:

    • Смарт үйлдвэр төсөл: CJ Olivenetworks грүпп-ийн смарт үйлдвэр төслийг амжилттай хэрэгжүүлсэнба үүнээс гадна ижил төрлийн 3 төслийг хамтран амжилттай гүйцэтгэсэн.
  2. БНСУ-ынGS Group

    • XII 자이 (жаая) орон сууцны оршин суугчдын мобайл апп хөгжүүлэлт: Одоогоор GS Construction-ийн XII орон сууцны оршин суугчдын мобайл аппыг хөгжүүлж байна.
  3. Солонгосын метроны ачааллын шинжилгээний систем:

    • Одоогоор Солонгосын метроны ачааллын шинжилгээний системийг хөгжүүлэлт дээр ажиллажбайна.
  4. Кёнхи их сургуулийн үндсэн вэбсайт хөгжүүлэлт:

    • Кёнхи их сургуулийн үндсэн вэбсайтыг хөгжүүлэлт дээр ажиллажбайна.
  5. Бусад хэрэгжүүлж буй төслүүд:

    • Одоогоор нийт дээрх төслүүдээс гадна 5 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд олон салбарт шинэлэг шийдлүүддээр ажиллаж байна.

Өмнө амжилттай хэрэгжүүлсэн төслүүд:

  • Хваю архины үйлдвэрийн систем
  • Максим кофены савлагааны үйлдвэрийн систем
  • Их сургуулийн вэбсайтууд
  • Блокчэйн суурилсан NFTмаркет

Манай давуу талууд:

  • Өсөлт, хөгжлийн боломж
  • Мэргэжлийн болон найрсаг хамт олон
  • Олон улсын зах зээлд төсөл хэрэгжүүлж, өдөр бүр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж
  • Тав тухтай ажлын байр

Хөгжин дэвших боломжтой, мэргэжлийн туршлагатай, найрсаг хамт олонтой

олон улсын захзээл дээрхи төслүүдийг авч хэрэгжүүлэн өдөр бүр мэдлэг,

ур чадвараа дээшлүүлэн ажиллах

Тав тухтай ажлын байранд хамтран ажиллахыг урьж байна.

Манай хамт олны танилцуулга

iTwizard TV - YouTube

  • Алсын хараа

    Бид олон улсын зах зээл дээр програм хамгамжын үйлчилгээгээр дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болно.

  • Эрхэм зорилго

    Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж, дэлхийн зах зээлд гарах.

  • Уриа

    Elevating Tech, Enabling Future

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Инноваци, Чанар, Нээлттэй харилцаа, Хариуцлага, Багийн ажиллагаа, Мэргэшсэн байдал

  • Байгуулагдсан он

    2021

  • Ажилтны тоо

    45

Зургийн цомог

Видео

танилцуулга

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны 3 дугаар гудамж, 23 тоот, Ай Ти Визард ХХК-ын барилга /Модны 2-ын гэрлэн дохионы уулзвараар зүүн гар тийшээ Гандан явдаг зам дагуу 4 давхар шилэн барилга/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.