Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдан авалтын мэргэжилтэн

 Компани түүний салбар, охин, хараат компаниудын хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр болон “Алтан цагаан овоо” төслийн 2 дугаар үе шатны төслийн үйл ажиллагаанд шаардлагатай худалдан авалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллана. Үүнд: Худалдан авалтын бичиг баримт боловсруулах, хадгалах, харилцагчийн мэдээллийн сан үүсгэх Худалдан авалт, тендерийн бичиг баримтын бүрдүүлэлт хянах, сонгон шалгаруулалтад оролцох Худалдан авалтын харьцуулалт, үнийг саналын шинжилгээ хийх Төслийн болон компанийн худалдан авалтыг хийх Худалдан авалтын баримт бичиг бүрдүүлэлт бусад сонгон шалгаргаруулалт хийх

Ус, хаягдлын далангийн инженер

Ажлын байрны зорилго:  Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд усны барилга байгууламж, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд доорх чиг үүргийн дагуу ажиллана. Усны нөөц, усны хайгуул, геофизик, гидрогеологийн болон бусад усны судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх. Усны баланс, тооцоо гаргах, усны нөөцийн үр ашигтай, оновчтой зарцуулалтыг тооцох. Усны барилга, байгууламжийн зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах. Усны барилга, байгууламжийн зураг, төсөл, тооцооны үндсэн дээр тоног төхөөрөмжийн сонголт хийх. Баяжуулах үйлдвэрийн төслийн усан хангамж, дэд бүтэц, хаягдлын далангийн зураг төсөл, барилга угсралт, хүлээлгэн өгөх, ажиллуулах бүх шатанд гүйцэтгэл, материал, үйл ажиллагаанд чанарын болон аюулгүй байдлын хяналт хийх. Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төслийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллах. Ажлын зургийн дагуу захиалагчийн болон зохиогчийн хяналт хийж, шаардлагатай тохиолдолд шийдлийг өөрчлөх, баримт бичиг боловсруулах, чанарын хяналт хийх. Техникийн бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийх. Техникийн болон улсын комисс ажиллуулахад хамтран ажиллах. Зураг төсөлд норм стандартын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллах.    

Оффисын Үйлчлэгч

Улаанбаатар хотын А бүсэд байрлах цэвэрхэн, тохиолог оффисын байр, найрсаг хамт олон таныг хүлээж байна.  Хариуцсан оффисын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан, цэвэр цэмцгэр байлгах. Хариуцсан давхрын ариун цэврийн өрөөг цэвэр байлгах, гарын саван, ариун цэврийн цаас, гар арчих хэрэгслүүдийг  солих, дүүргэх. Цэцэг, ургамалуудыг арчлан ургуулах, оффисын тавилга хэрэгслүүдийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах.  Оффисын эмх цэгцтэй байдал, аюулгүй байдалд хяналт тавих, шаардлагатай бол холбогдох ажилтнуудад мэдэгдэх. Оффисын ээлжит их цэвэрлэгээг хийх. Удирлагын зүгээс  даалгасан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх, мөн оффисд зохион байгуулагдах үйл ажиллагаанд бэлтгэхэд туслах

ХАБЭА Мэргэжилтэн

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн ХАБЭА багийн үйл ажиллагааг МУ хууль дүрмийн дагуу удирдан зохион байгуулах. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах. Нийт ажиллагсдыг ХАБЭА-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ХАБЭА-н дотоод шалгалтыг тогтмол явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ХАБЭА-ны хяналт тавих. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх. ХАБЭА-н дүрэм, журам, зааварчилгаанд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийх, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах. ХАБЭА-н холбогдолтой бүх баримт бичгийг цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүрдүүлэх, хадгалах.

НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго: Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Компанийн бүртгэл тооцоог хөтлөх, Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл мэдээллийг нэгтгэх, удирдлагад санхүүгийн тайлан мэдээлэл гаргагад туслалцаа үзүүлэх, шаардлагатай тайлан бие даан бэлтгэх болон бусад түүнтэй холбогдсон ажил үүргийг гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй болон шинээр батлагдах гэж буй, шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмын зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн санхүүгийн хэм хэмжээний зохицуулалтуудад нийцүүлэн ажиллах, тэдгээрийг дагаж мөрдөх, компанийн нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ, журналын бичилтийг хийх. Компанийн ажилтнуудын цалин хөлсний тооцооллыг хуваарийн дагуу тооцоолон, зохих зөвшөөрлүүдийг авч шилжүүлгэ хийх, цалин хөлстэй холбоотой татвар шимтгэлийн тайланг хугацаанд нь гаргаж батлагаажуулан тайлагнах. Компанийн удирдлагын батлан гаргах санхүүгийн асуудалтай холбоотой баримт бичгийн хууль зүйн үндсийг бүрдүүлэх, санал өгөх, компанийн холбогдох этгээдтэй хамтран ажиллах. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, заавар, шийдвэр болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдлөг болгох, бусад алба нэгжүүдэд нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээллээр хангах. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Хагас, бүтэн жилээр үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийж, тайланг Ерөнхий нягтлан бодогчоор хянуулан баталгаажуулах. Үндсэн болон бараа материалын бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцаж ажиллах. Компанийн бэлэн мөнгийг хариуцах бөгөөд улирал бүрийн сүүлийн өдөр бэлэн мөнгөний тооллого хийн баталгаажуулах. Компанийн харилцагч төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй тооцоо нийлэх ажлыг хийх, өр, авлагыг барагдуулах талаар анхан шатны арга хэмжээ авах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Худалдаа Хөгжлийн Банк 13 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.