Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЭФ ВИ ЭС ПИ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАНГАМЖИЙН АЖИЛТАН

Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөгийн тоног төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, шугам хоолойн хаалт, металл хийц, химийн урвалж, бодис, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэрэг бараа материал, тоног төхөөрөмж, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хариуцаж ажиллах; Зах зээлийн судалгаа, бараа үйлчилгээний эх үүсвэр болон бэлтгэн нийлүүлэгчийн судалгаа, үнийн хэлэлцээр, гэрээний төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилт, захиалгын хяналт, бараа материалыг шалгаж хүлээн авах зэрэг хангамжийн бүхий л ажил үүргийг хэрэгжүүлэх; Бэлтгэн нийлүүлэгчийн харилцааг зохицуулах, найдвартай бэлтгэн нийлүүлэгчийн тогтолцоог бий болгох, худалдан авч буй бараа материалын чанар, хүлээлгэн өгөх хугацаа, өртөг зардлыг хамгийн тохиромжтой горимоор зохицуулах; Агуулах, санхүү болон төслийн баг зэрэг алба нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан өндөр үр ашигтай захиалгын төлөвлөгөөг хэрэгжүүлэх; Худалдан авах үйл ажиллагааны явцад гарч болох гэнэтийн нөхцөл байдлыг цаг тухайд нь хяналтдаа авч, түүнийг шийдвэрлэх тодорхой арга хэмжээг санал болгох.

ХАБЭА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Компанийн ХАБЭАБО-ны бодлого, стратеги, тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, сайжруулах; Уурхайн ХАБЭА-ийн алба, ажлын хэсгийг удирдлагаар хангах, уурхайн бүх нэгжийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчны гүйцэтгэлд хяналт тавих; Эрсдэлийн үнэлгээ, хяналтыг тогтмол хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх; Компанийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байлгах, холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах; Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцсэн ХАБЭА-ийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.  

Холбоо барих

УБ, СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв, 301 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.