Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдмийт

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЭРДМИЙТ” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1997 онд Эрдэнэт хот, Говил багт байгуулагдсан махны ууган үйлдвэрүүдийн нэгийг 2011 онд дуудлага худалдаагаар худалдан авч эдүгээ хүчин чадлыг 10-15 дахин нэмэгдүүлж “Эрдмийт” ХХК /Erdmeat LLC, (Erdenet meat)/ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Орхон аймаг нь төв хангай бүсэд хамаарах дэд бүтэц, төмөр зам, хил гааль гээд бүх асуудал шийдэгдсэн хоттой бөгөөд хөрш зэргэлдээ аймаг болох Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас малыг тууварлан бэлчээрийн аргаар байгалийн цэвэр өвс, ургамлаар тэжээгддэг монгол малын органик мах махан бүтээгдэхүүнийг өөрийн орны төдийгүй гадаад улс орны хүн амын хүнсний хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэхийн тулд мал амьтны өвчлөлгүй тайван бүс нутгаас өөрийн мал бэлтгэгч нараар бэлтгүүлж, вакцин тарилга туулгыг гадагшлуулах, тарга хүчийг нэмэгдүүлэх замаар оторлон тууварлаж малын гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт тавьж өөрийн үйлдвэрт үзлэг шинжилгээнд хамруулан төхөөрч байна.

Бид Хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн ангилсан болон хагас боловсруулан махыг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай олон бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа билээ.

Үйлдвэрийн байранд байрлах мах, махан бүтээгдэхүүнд хими болон нян судлалын шинжилгээг хийх стандарт хангасан иж бүрэн тоноглогдсон шинжилгээний лабораторитой. Мөн өөрсдөө шинжлэхээс гадна Орхон аймгийн Мал Эмнэлэг Ариун Цэврийн Газрын лабораторид бүтээгдэхүүний сорилын шинжилгээг сар улирлаар тогтмол хийлгэн тэдний хяналт баталгаажуулалт хийж хамтран ажилладаг.

Орхон аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төв Байгаль Орчны Шинжилгээний лабораториор үйлдвэрийн орчны хяналтын шинжилгээ агаарын, хөрсний, бохир усны хяналт шинжилгээг хийлгэдэг.

Үйлдвэрлэлийн хүчин чадал: Хоногт

  • 150 толгой бод мал төхөөрөх
  • 600 толгой бог мал төхөөрөх,
  • 1 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • 10-30 тонн тураг мах бэлтгэх, 8-10 тонн ястай махыг хөрөөдөж, савлах, 3-5 тонн мах шулж ангилах хүчин чадалтай.
  • Гулууз мах ангилан хадгалах 1500 тонны багтаамжтай, аммиакийн хөргөлтийн систем бүхий агуулахтай.

Бүтэц зохион байгуулалт: Санхүү, Инженер техник, Мал эмнэлэг, Технологийн гэсэн 4 албатай, нийт 50 ажилчинтай. Улирлын чанартай үйл ажиллагааны үед 100-120 хүн ажилладаг.

Шагнал урамшуулал:

  • 2013 он “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл
  • 2013 он “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага
  • 2015 он “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” цом, өргөмжлөл
  • 2016 он “Орхон аймгийн шилдэг 40 аж ахуй нэгж” байгууллага, цом
  • 2016 он “Хүнсний брэнд бүтээгдэхүүн” өргөмжлөл
  • 2017 он Орон нутгийн шилдэг байгууллага “Цагаан арслан” цом
  • 2021 он “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн” хамт олон өргөмжлөл

Манай компани дотоодын хөрөнгө оруулалтаараа үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааг байнга нэмэгдүүлж, цаашид гадаад болон дотоод зах зээлээ өргөжүүлэх зорилгоор олон улсын ISO 9001:2015, HACCP дотоодын MNS ISO 22000:2019 стандартуудыг үйлдвэртээ нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээнүүдийг авч туршлага чадамжуудыг өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн тасралтгүй хөгжин дэвшсээр байна.

Үйлдвэрийн хаяг: Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг

Утас: ( 7577-2192), 94316328, 94326328

Факс: ( 7577-2191),

И-майл: Erdmeat@gmail.com

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Монгол махыг дэлхийд таниулах

  • Уриа

    Монгол мах дэлхийн бренд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Баян-Өндөр сум, Говил баг, Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.