Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс Цагаан Суварга ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Уулын инженер

Уулын ажлыг технологийн дагуу явуулж, батлагдсан паспорт мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. Уурхайн техникүүдийн цаг ашиглалтанд анхаарч, сул зогсолт багатай ажиллахад чиглэл өгч мэдээ, мэдээллээр хангах Уулын ажлын талаархи мэдээллийг уурхайн удирдлагуудад цаг тухайд нь хүргэж байх. Техникүүдийн операторууд болон уулын мастеруудын ажилд үнэлэлт дүгнэлт өгч сургаж дадлагажуулж ажиллах.

МАБ ERP систем хариуцсан инженер

OdooERP системийн найдварт ажиллагааг хангах OdooERP системд суурилсан програм, модуль, функционал шинээр зохиох, хөгжүүлэх, системийн шинжилгээ хийх OdooERP системийг шинэ хувилбарт шилжүүлэх Python хэлээр програм хангамж зохиох OdooERP системийн сургалт явуулах

Мэдээлэл технологийн инженер

Компанийн хэмжээнд ашиглагдаж буй компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, Компьютер, тоног төхөөрөмжийн эвдрэл, саатлыг засварлах, Ажилтнуудад /цаашид “хэрэглэгч” гэх/  ажлын хэрэглээний компьютер тоног төхөөрөмжийг суурилуулах, хэвийн ажиллагааг хангах Шаардлагатай үед үйлдвэр уурхай болон хэсэг нэгж рүү засвар үйлчилгээ хийх, томилолтоор явах

Байгаль орчны мэргэжилтэн

Удирдах болон нийт ажилтныг байгаль орчны мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах Удирдах болон нийт ажиллагсдыг байгаль орчин үүсгэх сөрөг нөлөөллийг багасгах, хэрхэн урьдчилан сэргийлэх, ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх Эрдэнэс цагаан суварга ХХК-н байгаль орчны асуудлыг хариуцах Байгаль орчны чиглэлийн журам, заавруудыг хэрэгжилтийг хангах Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах

Төлөвлөлтийн инженер

Уурхайн ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, инженер техникийн ажилчидтай хамтран ажиллах. Багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино

Барилга зураг төслийн инженер

Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н барилгуудын ашиглалт, засвар, шинээр барих барилгын барилга угсралт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийлгэх, технологи, чанарт мэргэжлийн хяналт тавих Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н эзэмшлийн газар, газрын төлбөртөй холбоотой өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэх Барилга угсралт, их засвар, цахилгаан, сантехник, мужаан, урсгал засвартай холбоотой аж ахуйн ажлыг гүйцэтгүүлэх, материалын захиалгыг гаргаж захиалах, барилгын угсралт, засварын ажлын материалын орц, норм,  чанар, ажлын гүйцэтгэл, хугацаанд хяналт тавих, хүлээн авах Барилга угсралт, засварын ажлын зураг төсөвт зөвшөөрөл авах, экспертиз мониторинг хийлгэх, хийх, зураг төсөв хийх Барилга аж ахуйн материалын захиалгыг гаргах, хянуулж захиалах, нийлүүлэлт, тээвэр, хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих

Барилга инженер

Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н эзэмшлийн барилгуудын ашиглалт, засвар, шинээр барих барилгын барилга угсралт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийлгэх, технологи, чанарт мэргэжлийн хяналт тавих Барилга угсралт, их засвар, цахилгаан, сантехник, мужаан, урсгал засвартай холбоотой аж ахуйн ажлыг гүйцэтгүүлэх, материалын захиалгыг гаргаж захиалах, барилгын угсралт, засварын ажлын материалын орц, норм,  чанар, ажлын гүйцэтгэл, хугацаанд хяналт тавих, хүлээн авах Барилга угсралт, засварын ажлын зураг төсөвт зөвшөөрөл авах, экспертиз мониторинг хийлгэх, хийх, зураг төсөв хийх Барилга аж ахуйн материалын захиалгыг гаргах, хянуулж захиалах, нийлүүлэлт, тээвэр, хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих

Гэрээний хяналтын мэргэжилтэн

Нийтийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах. Монгол улсын болон гадаад улсын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох. Бизнесийн болон бусад байгууллагуудтай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах. Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, бусад нэгж хэсгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх. Газрын захирал, Ахлах хуульчаас хуваарилсан ажил үүргийг бие даан, эсхүл Туслах хуульчтай хамтран гүйцэтгэх, Туслах хуульчийн ажлын гүйцэтгэлд мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх,

Бичиг баримтын хяналтын мэргэжилтэн

Албан хэрэг хөтлөлтийг зохих стандарт, журам, зааврын дагуу хөтлөх, Баримт бичиг батлуулах, боловсруулах, Тайлан, мэдээ нэгтгэх, Архивын үйл ажиллагаанд хяналт тавих

Төслийн хуваарь хяналтын мэргэжилтэн

Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэх журмын дагуу боловсруулан батлуулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах Төслийг хэрэгжүүлэх үе шатуудад бусад газар хэлтсүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай ажлыг зохион байгуулах Төсөлтэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, дотоод, гадаадын гэрээлэгчидтэй харилцах, төсөлтэй холбогдох бүх оролцогч талуудыг удирдах, зохион байгуулах Төсөлтэй холбоотой туршилт, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулах

Ус нийлүүлэлтийн инженер

Хариуцсан үйлдвэр, уурхайн ус ашиглалт, хэрэглээг Монгол улсын холбогдох хууль, журам болон олон улсын шаардлагад нийцүүлэн төлөвлөх гүйцэтгэх Үйлдвэр, Уурхайн үйл ажиллагааны улмаас Газрын доорх болон гадаргын усанд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Эрдэнэс цагаан суварга ХХК-н ус ашиглалттай холбоотой асуудлыг хариуцах; Байгаль орчны чиглэлийн журам, заавруудыг хэрэгжилтийг хангах

Дулааны инженер

Үйлдвэр, уулын хэсгийн зуух даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаа, ажиллах хэвийн горим баримталж, засвар үйлчилгээний төлөвлөгөөг батлуулж мөрдөж ажиллах

Цахилгааны инженер /Эрчим хүчний хэсэг/

Үйлдвэр, уурхайн хэвийн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр  тасралтгүй, найдвартай хангах Үйлдвэр, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийг шуурхай арилгах, техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлж сул зогсолтыг бууруулахад онцгой анхаарч ажиллах.

Диспетчер /Уулын хэсэг/

Өдөр тутам ээлжинд уурхайн техникүүдийн сул зогсолт болон бүтээлийг  бүртгэж, зогсолт гарсан тохиолдолд холбогдох удирдах ажилтанд мэдэгдэж түргэн шуурхай арга хэмжээ авах, уурхайн техникүүдийн сул зогсолтын тайлан гаргаж уурхайн удирдлагуудад тайлагнах

Засварын мастер (Komatsu, Хүнд механизм)

Busyrus, Komatsu, БелАЗ, өрмийн машинууд болон бусад техникүүдийн шаардлагатай засварын ажил, техник үйлчилгээний хуваарь, урсгал засварын ажлын төлөвлөгөөнд хяналт тавьж мөрдөж ажиллах Сэлбэгийн материалын захиалга, зарцуулалтад анхаарч хяналт тавьж оролцож ажиллах Машин техникүүдийн ашиглалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих

Ахлах механик / Тоног төхөөрөмж засварын хэсэг/

Ерөнхий механикийн удирдлаган дор засварын ажлыг удирдан явуулна. Засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагааг зөв удирдан зохион байгуулж, түүнд хяналт тавьж ажиллах. Машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл саатлыг цаг тухай бүрт нь оношлох, сэлбэг хэрэгслийг захиалан авч, техникийн засварын ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх

Тэсэлгээний өрмийн мастер

Маркшейдераар өрөмдлөгийн блокт тэсэлгээний цооногийн шавыг хэмжүүлэн тавиулж, блокын өрөмдөх паспортыг гаргуулж авна.  Паспортын дагуу өрөмдлөгийн ажлыг аюулгүй хийж гүйцэтгэнэ. Цооногийг өрөмдөхдөө шав тэмдгийн байршлыг өөрчлөлгүйгээр торлолын хэмжээг баримтлаж өрөмдөх. Өрөмдлөгийн блок нэгэн төрлийн биш нийлмэл чулуулагтай бат бэх нь өөр өөр бол өрөмдлөгийн үед мэдэгдэх

Уулын мастер

Ээлж бүрийн эхэнд уулын мастеруудад батлагдсан төлөвлөөний дагуу ажлын даалгавар өгч, тогтмол хяналт тавьж ажиллах. Уулын ажлыг технологийн дагуу явуулж, батлагдсан паспорт мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. Уурхайн техникүүдийн цаг ашиглалтанд анхаарч, сул зогсолт багатай ажиллахад хяналт тавьж ажиллах. ХАБЭА-н чиг үүргийг операторууд болон бусад чиг үүргийн хүмүүст танилцуулж, чандлан мөрдүүлж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллах.

Геотехникч

Уурхайн урт, богино хугацааны төлөвлөгөөний хүрээнд хананы тогтворжилтын талаархи гарч болзошгүй эрсдэлийг тооцох, уулын ажлын явцад, гарч болох эрсдэлийн хугацааг тооцон боловсруулж, удирдлагад танилцуулах. Геотехникийн өрөмдлөгийн ажилд хяналт тавих, дүн шинжэлгээ, бичиглэл хийж эцсийн үр дүнгийн тайлан боловсруулж хуваарьт төлөвлөгөөнд тусгах. Уурхайн удирдлага, хэсгийн удирдлагыг мэдээллээр хангах

Геологич

Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын ордын нөөц тоо хэмжээ, байрлал хил зааг, ашигт малтмалын чанарт нарийвчилсан үнэлгээг өгч, ашиглалтын ажлыг тогтмол шуурхай төлөвлөх, ашиглалтын чанар, бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилтыг шийдвэрлэх. Уулын ажлын төлөвлөлтөнд, ордын геологийн нөхцөл, онцлогтой холбогдуулан геологийн зүгээс оролцох. Ордын нөөцийн хяналтыг хийж жил бүрийн нөөцийн хөдөлгөөний тайланг боловсруулах. Нөөцийн блокыг тогтмол хянаж блансын бус нөөц, блансын нөөцийг бүртгэн архивлах.

Ахлах засварчин

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын явцыг хянах сайжруулах Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ТҮ, засварын ажлын төлөвлөгөөг засварын инженертэй хамтран гаргах, хэрэгжилтэд хяналт тавих Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын ажлыг удирдан зохион байгуулж ажиллана Үйлдвэрийн засварчдад чиглэл өгч ажиллах

Механик тоног төхөөрөмжийн засварын бригадын ахлаг

Ерөнхий механикийн удирдлаган дор засварын ажлыг удирдан явуулна. Засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагааг зөв удирдан зохион байгуулж, түүнд хяналт тавьж ажиллах. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл саатлыг цаг тухай бүрт нь оношлох, сэлбэг хэрэгслийг захиалан авч, техникийн засварын ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдал, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангаж бэлэн байлгах

Хэмжилтийн багаж төхөөрөмжийн ахлах засварчин

Хариуцан ажиллаж буй тоног төхөөрөмжийг цахилгааны доголдолгүй хэвийн үйл ажиллагаатай байлгах Ахлах цахилгаанчнаас авсан чиглэлийн дагуу цахилгааны засварчдыг удирдан зохион байгуулж ахалж ажиллана Цахилгааны аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажиллах Тоног төхөөрөмжүүдийн 12-24В-н хэлхээний гэмтэл, засвар, үзлэг үйлчилгээг гардан удирдан зохион байгуулж гүйцэтгэх

Ахлах цахилгаанчин /Баяжуулах үйлдвэр/

Үйлдвэр, уурхайн нийт эрчим хүчний зарцуулалтыг тооцоолох, хяналт тавих. Цахилгааны хэсгийн ажилчдын ажлыг зөв хувиарлан чиглүүлж ажиллах. Цахилгааны хэсгийн ажилчдын мэргэжил, мэргэшлийн сургалт зохион байгуулж зохих шатны түвшин тогтоох шалгалтад хамруулах. Үйлдвэр, уурхайн хэсэг нэгжүүд дэх цахилгаан тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагааг хангаж түүнд хяналт тавьж эвдрэл гэмтлийг  шуурхай арилгах ажлыг  зохион байгуулах.

Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын бригадын ахлагч

Эрчим хүчний тухай хуулийн тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг  хариуцаж ажиллах. Үйлдвэр, уурхайн нийт эрчим хүчний зарцуулалтыг тооцоолох, хяналт тавих. Үйлдвэр, уурхайн хэсэг нэгжүүд дэх цахилгаан тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагааг хангаж түүнд хяналт тавьж эвдрэл гэмтлийг  шуурхай арилгах ажлыг  зохион байгуулах.

Флотаци, шүүн хатаах хэсгийн засвар үйлчилгээ төлө

Флотацийн төхөөрөмжийн ажлын бүтээлийн явцыг хянах, тооцоолох сайжруулах Флотацийн тоног төхөөрөмжийн ТҮ, засварын ажлын төлөвлөгөөг засварын инженертэй хамтран гаргах, хэрэгжилтэд хяналт тавих Техникийн сэлбэг захиалгыг  засварын мастер болон засварын инженерээс авч нэгтгэн гаргах Техник, тоног төхөөрөмж, машин механизмийн анхан шатны болон бусад шаардлагатай бичиг баримтын бүртгэлийг хийх, техникиүүдийн засварын төлөвлөгөө тайлан боловсруулах ашиглалт болон засварын ажлуудад хяналт тавих

Бутлалт нунтаглалтын засвар үйлчилгээ төлөвлөгч

Техникийн сэлбэг захиалгыг  засварын мастер болон засварын инженерээс авч нэгтгэн гаргах Уурхайн техникүүдийн нэгдсэн мэдээллийн бааз үүсгэн хөтлөх, диспетчертэй хамтран мэдээлэл солилцон ажиллах Уурхайн нийт техник, тоног төхөөрөмжийн анхан шатны болон бусад шаардлагатай бичиг баримтын бүртгэлийг хийх, техникиүүдийн засварын төлөвлөгөө тайлан боловсруулах парк ашиглалт болон засварын ажлуудад хяналт тавих

Хаягдлын аж ахуй, туслах аж ахуйн засвар төлөвлөгч

Уурхайн нийт техник, тоног төхөөрөмж, машин механизмийн анхан шатны болон бусад шаардлагатай бичиг баримтын бүртгэлийг хийх, техникиүүдийн засварын төлөвлөгөө тайлан боловсруулах парк ашиглалт болон засварын ажлуудыг төлөвлөх Засвар үйлчилгээний үед хог хаягдлын ангилан ялгалт, зайлуулалт, орчны эмх цэгцтэй байдлыг төлөвлөлтийг боловсруулах Үйл ажиллагааны явцад хөрсний бохирдол ба аюултай хог үүсэхээс сэргийлж, бохирдол үүссэн тохиолдолд ХАБЭАБО-оос өгсөн зааврын дагуу хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах, төлөвлөх Засварын ажлын өөрийн өртөгийг бууруулах сэлбэг, штм-ыг хэмнэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, төлөвлөх

Хаягдлын аж ахуй, туслах аж ахуйн засвар төлөвлөгч

Уурхайн нийт техник, тоног төхөөрөмж, машин механизмийн анхан шатны болон бусад шаардлагатай бичиг баримтын бүртгэлийг хийх, техникиүүдийн засварын төлөвлөгөө тайлан боловсруулах парк ашиглалт болон засварын ажлуудыг төлөвлөх Засвар үйлчилгээний үед хог хаягдлын ангилан ялгалт, зайлуулалт, орчны эмх цэгцтэй байдлыг төлөвлөлтийг боловсруулах Үйл ажиллагааны явцад хөрсний бохирдол ба аюултай хог үүсэхээс сэргийлж, бохирдол үүссэн тохиолдолд ХАБЭАБО-оос өгсөн зааврын дагуу хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах, төлөвлөх Засварын ажлын өөрийн өртөгийг бууруулах сэлбэг, штм-ыг хэмнэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, төлөвлөх

Ахлах цахилгаанчин /Туслах аж ахуй/

Өдөр тутмын ээлжид цахилгаан тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулах Машин тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийн талаар мэдээлэл авч түргэн шуурхай удирдан зохион байгуулж гэмтлийг арилгах 6кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг зохион байгуулж хяналт тавих

Ахлах механик /туслах аж ахуй/

Уурхайн нийт техник, тоног төхөөрөмж, машин механизмийн анхан шатны болон бусад шаардлагатай бичиг баримтын бүртгэлийг хийх, техникиүүдийн засварын төлөвлөгөө тайлан боловсруулах парк ашиглалт болон засварын ажлуудад хяналт тавих Техникийн сэлбэг захиалгыг  засварын мастер болон засварын инженерээс авч нэгтгэн гаргах Уурхайн техникүүдийн нэгдсэн мэдээллийн бааз үүсгэн хөтлөх, диспетчертэй хамтран мэдээлэл солилцон ажиллах

Лаборант

Эрдэнэс Цагаан Суварга уурхайн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах. Шинжилгээний ажлын үр дүнг үнэн зөв хийж гүйцэтгэх, боловсруулах Шууд болон чиг үүргийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хамтран ажиллах Лабораторийн стандарт арга аргачлал, стандарт ажлын зааврыг мөрдөж ажиллах, тоног төхөөрөмж нэвтрүүлэх. ХАБЭА-н чиг үүргийг чандлан биелүүлэх, ажлын байрны аюулгүй байдалд хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Холбоо барих

Монгол улс, Дорноговь аймаг, Мандах сум

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.