Экьюти Лаб нь нийгмийн энтерпрайз буюу төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн хөтөлбөр болон шинэлэг технологийн арга хэрэгслүүдээр дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн өсвөр насны хүүхэд, залууст өсч дэвжих сэтгэлгээ төлөвшлийг суулгаж, нийгмийн хариуцлагатай, хүчирхэг иргэд, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхээр ажиллаж байна.
Бид өсвөр насны хүүхдүүдэд өсч дэвжих сэтгэлгээ, зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд нүүрлээд буй системийн гажуудлыг засах гол арга хэрэгслийн нэг гэдэгт итгэдэг.Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүрэг, орон нутагт амьдарч буй хүүхэд залууст өөртөө итгэлтэй, өсч дэвжих сэтгэлгээтэй, шийдэлч, нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардлагатай ур чадваруудыг олгож, хичээлээс гадуур чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар зөв Монгол иргэдийг бэлтгэх нь бидний зорилго юм.
Нийгмийн хариуцлагатай, өсөж дэвжих сэтгэлгээтэй ирээдүйн иргэд, манлайлагчдыг бэлтгэх
Хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн хөтөлбөр болон шинэлэг технологийн арга хэрэгслүүдээр дамжуулан өсвөрийн үеийн хүүхдүүд болон залууст өсч дэвжих сэтгэлгээ төлөвшлийг суулгаж; шийдэлч, нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардлагатай ур чадваруудыг олгох бөгөөд хичээлээс гадуур чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар зөв Монгол иргэдийг бэлтгэнэ
ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ, ИРЭЭДҮЙН МОНГОЛ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ
1. Төрийн бус байгууллага
2021
4