Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“Дэлгэр-Уянга" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Дэлгэр-Уянга" ХХК нь 1994 оноос Төв аймгийн Жаргалант суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй тус сумын анхны хувийн хэвшлийн аж ахуй юм. Тус компани нь 100% хувийн өмчтэй ,863 га эргэлтийн талбайтай, жилд 80-100 га-д төмс, 350-500 га-д буудай, 5га-д хүнсний ногоо тариалдаг. Үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл нь төмсний аж ахуй . 2001 оноос ХХААЯ-аас төмсний үр үржүүлэх тусгай зөвшөөрөл авч 2004 оноос "Монгол Төмс" хөтөлбөрийн лицензтэй албан үр үржүүлэгчээр хамтран ажиллаж , 2004 онд Монгол улсад анх удаа Голландын Импала, Санте, Романо сортын төмсийг үйлдвэрлэлийн нөхцөлд тариалж бусад аж ахуйн нэгж, иргэдийг сайн чанарын үрийн төмсөөр, нийслэлийн хэрэглэгчдийг хүнсний зориулалтын төмсөөр амжилттай хангаж байна. Тус компани нь өнөөдрийн байдлаар Голланд улсын Импала, Германы Гала сортын төмсийг цэврээр буюу супер элитээс 1 2 дугаар үржүүлгийн үе шатанд нь үржүүлж бусад тариаланчдад нийлүүлж байна.

"Дэлгэр-Уянга" ХХК нь:

• 2005 онд Улсын тэргүүний тариаланч

• 2003 онд Аймгийн аварга

• 2003, 2005, 2008 Төв аймгийн шилдэг үйлдвэрлэгч

• 2008 онд Голланд төмсөөр Төв аймгийн шилдэг бүтээгдэхүүний "Бренд" шагнал

• 2011 оны Төв аймгийн шилдэг үйлдвэрлэгч

• 2011 "ХАА-н манлайлагч хамт олон" өргөмжлөл

• 2012 "Түмэнд таашаагдсан Монгол чанар" өргөмжлөл

• 2012 онд Монголын үндэсний худалдаа аж Үйлдвэрийн "2012 оны онцлох аж ахуй нэгж "- ийн хүрэл Меркури цом, өргөмжлөл

• 2013 онд нийт хураан авсан төмсний ургацаараа Жаргалант суманд тэргүүлж цом, өргөмжлөл

• 2014 онд нийт хураан авсан төмсний ургацаараа Төв аймагт тэргүүлж " Гранпри" шагнал цом, өргөмжлөл

• Монгол чанар 2015" цом өргөмжлөл

2015 онд нийт хураан авсан төмсний ургацаараа Төв аймаг, Жаргалант суманд нийт 3 удаа тэргүүлэв

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.