Тус сургууль нь 1969 оноос хойш 20 гаруй мэргэжлээр 6574 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг 500 гаруй сурагч төгсөж их, дээд сургуулиудад элсэн суралцсан. Одоо бакалавр, магистрын зэргийн сургалтыг өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр явуулж, нийт 19 мэргэжлээр 850 гаруй оюутан суралцаж байна.
Тус сургууль нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны мониторингийн шинжилгээ, ойжуулалт, усны ай савын нэгдсэн судалгаа, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Сургуулийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт-судалгаа- үйлдвэрлэлийн түншлэлийг бэхжүүлэх үүднээс мэргэжлийн тэнхимүүдийн дэргэдэх “Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн сан” төв, “Бизнес судлалын төв”, “Экологийн сургалтын төв”, “Хүнсний ногоо дахин боловсруулах төв”, "Ногоон гэр түншлэл төв" зэрэг төрийн бус байгууллагууд төсөлт болон гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна.
“ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулсан тэргүүлэх их сургууль болно”
1. Боловсрол, Шинжлэх ухаан
1969
60