Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Даацын Цамхаг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай байгууллага нь 2013 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд барилга, дэд бүтцийн салбарын хөгжлийн гол хэрэглэгдэхүүн болох өргөн тээвэрлэх машин механизм Цамхагт кран, Гүүрэн кран, Ачаа өргүүр/ подъём/, хүн зөөврийн болон ачааны өргүүүр, Дүүжинт өргүүр/ люлька/ -ийн угсралт, буулгалт, засвар үйлчилгээ, нийлүүлэлт, түрээсийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг баг хамт олон бүрдүүлэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.Бид улс эх орныхоо бүтээн байгууллалт барилга угсралтанд шаардагдах дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжинд тулгуурлан ХАБЭА-ын OHSAS-18001 стандартыг баримтлан ажиллаж байна. Манай байгууллага нийт 100 гаруй барилгад цамхагт кран 10 гаруй барилгад цахилгаан шат нийлүүлэн технологийн дагуу угсралтын ажил , 200 гаруй дүүжинт өргүүр, ачаа өргүүр, цамхагт кранд техникийн үзлэг магадлал хийж гүйцэтгэсэн байна.Түүнчлэн манай байгууллага 2016 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн барилгын засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн улсын мэргэжлийн хяналтын комиссд хүлээлгэн өгсөн.

“Даацын Цамхаг Групп” ХХК нь барилга угсралт, Хүнс Хөдөө Аж Ахуй, Худалдаа Үйлчилгээ, Уул Уурхайн зэрэг Монголын томоохон байгууллагуудтай байнгын болон гэрээгээр цамхагт кран угсралт, засвар үйлчилгээ, түрээс, техникийн магадлал, Авто кран түрээс, цахилгаан шат угсралт нийлүүлэлт, барилгын гадна, дотно засал чимэглэл болон мэргэжил олгох сургалт зэрэг ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн хамтран ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүрэг , 38 дугаар хороонд Шинэ-Амгалан гэр хороолол 2 блок 16 давхар, 360 айлын орон сууц барих ажлыг 2022 оноос амжилттай хэрэгжүүлэн 2024 оны 1 дүгээр сард 1 блок, 16 давхар 180 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Алсын хараа

    ХАМТДАА ХӨГЖИЕ, ХАМТДАА БҮТЭЭЕ

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    ХАМТДАА БҮТЭЭЕ, ХАМТДАА ХӨГЖЬЕ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    75

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 38-дугаар хороо, Улаанхуаран Цагдаагийн академийн өргөн чөлөө 307

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.