Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай төлөвлөх, дүн шинжилгээ хийх, Компанийн санхүүгийн төсөөлөл, актив, пассивын хугацааны зөрүүгийн тайлан, актив, пассивын бүтцэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө, эх үүсвэрийн оновчтой бүтцийг тодорхойлох; Компанийн санхүүгийн үзүүлэлтийг үнэлэх, сайжруулах тодорхой хувилбаруудыг боловсруулах, Компанийн мөнгөн урсгалд үндэслэн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа болон чөлөөт хөрөнгийн удирдлага, төлбөрийн чадварын зохистой харьцааг тодорхойлох; Санхүүгийн шинжилгээний тайланг үнэн зөв боловсруулж, удирдлагыг мэдээллээр тогтмол хангах, өөрийн хариуцсан ажлаа шууд удирдлагад байнга тайлагнаж байх ба шууд удирдлагыг шаардлагатай бүх төрлийн мэдээ, мэдээллээр тухай бүр хангах.
Компанийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөн явуулах; Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, ажиллах хэвийн нөхцөлийг зохион байгуулах, хангах, оролцох хурал, уулзалт, гадагшаа чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, түүнтэй холбоотой баримт бичгийн боловсруулалтыг хийх, харилцагч, үйлчлүүлэгчдийг угтан авч, шаардлагатай мэдээллээр хангах, чиглүүлэх; Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, хянах, алба нэгж хоорондын харилцаа холбоог хангах; Компанийн үйл ажиллагааны хүрээнд өдөр тутмын кассын бүртгэл хөтлөх, тэдгээрийн анхан шатны баримт бүрдүүлэх; Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад ажил үүрэг;
Компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах; Хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах; Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх; Ажлын байрны зорилготой холбоотой бусад ажил үүрэг.