Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бүтээлч Бамбүү

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Бүтээлч Бамбүү” бие даасан төрийн бус байгууллага нь сургуулийн өмнөх нас буюу 1-8 насны хүүхдүүдийн оюун ухаан, бие бялдар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго өвөртлөн монголдоо хамгийн анхны бага насны хүүхдийн бүтээлч төв юм. Төвийн зорилго нь бага насны хүүхдэд байдаг төрмөл сониуч, бүтээлч занг нь чөлөөт тоглох орчноор дэмжин хөгжүүлж, ингэснээрээ “хайрцагнаас гадуур” чөлөөтэй сэтгэж, шинийг бүтээж, ирээдүйн чадварлаг, өөртөө итгэлтэй, аз жаргалтай иргэдийг бий болгох юм. Төвд ирсэн хүүхдүүд хамтарч юм бүтээх, ямар нэгэн зорилгын төлөө хамтдаа бодож, шийдвэр гаргаж байгаа үйл явц нь гарах үр дүнгээс илүү чухал гэдгийг манай төв зарчмаа болгон ажиллаж байдаг. Мэргэжлийн хүүхдийн сэтгэл зүйч ажиллан эцэг эх, багш нарт сургалт явуулахаас гадна шаардлагатай үед ганцаарчилсан зөвлөгөө ч авах боломжтой. Манай төв нь хүүхэд аав, ээжтэйгээ хамтдаа чанартай цаг өнгөрөөх боломжийг бүрдүүлж сонирхолтой бүтээлч сургалт дугуйлангууд ажиллах бөгөөд та хүүхэдтэйгээ хөгжилтэй байхаас гадна хүүхэддээ үнэтэй хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна. Reggio Emilia хөтөлбөрийг үүсгэн санаачлагч Malaguzzi хэлэхдээ хүүхдийн амьдралд 3 төрлийн багш байдаг: том хүн, нэг үеийнхэн нь, тэгээд эргэн тойрны орчин нөхцөл. Бүтээлч Бамбүү нь энэхүү 3 багшийг нэг дор бүрдүүлж, хүүхдийг өөрөөр нь танин мэдүүлэх, шинийг эрэлхийлэх боломжийг олгож хүүхэд юунд дуртай, юуг сонирхож авьяастай байгааг нээн илрүүлж аз жаргалтай өөртөө итгэлтэй хамтрагч нарыг энэ нийгэмд бий болгохоор шаргуу ажиллаж хичээж байдаг билээ.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хүсэл тэмүүлэл, Хамтын хүч, Бүтээлч, Дахин давтагдашгүй

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Blue Sky-ын замын урд талд, ICC tower баруун талд, Downtown зүүн талд, Choijin Suites барилгын 2 давхарт 203т /шар, саарал цонхтой, гаднаа хаяггүй/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.