Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чингүүнбат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани интерьер дизайны үйлчилгээ, захиалгат тавилга үйлдвэрлэлийн салбарт 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагдсан гол ШАЛТГААН бол Монголынхоо зах зээлд, дэлхийн жишигт нийцсэн интерьер дизайн бүхий эко, хэрэглэхэд хялбар, урт удаан хугацааны эдэлгээ даахуйц, үнэ цэнтэй тавилгыг хурдан хугацаанд үйлдвэрлэн түгээх юм.

Бид Австри, Итали, Герман, Солонгос, Турк зэрэг улсад үйлдвэрлэгдсэн ОУ-ын Е1 стандартын буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өндөр чанарын хавтан, инжнерчлэлийн ололт амжилтыг бүрэн шингээсэн эдэлгээ даах тоноглолууд /нугас, зам, гэрэл гэрэлтүүлэг, бариул/-ыг ашиглаж, загвар дизайны шилдэг шийдлээр захиалагчийн хүслийн орон зайг бодит болгон бүтээдэг.

Улмаар тодорхой тооны ажлын байрыг бий болгож, импортыг орлох тавилгыг үйлдвэрлэн хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээд хэмжээнд байлгаж байгаа нь бидний хувьд том ололт АМЖИЛТ билээ.

Манай хамт олон дэлхийн тавилгын интерьер дизайны чиг хандлага, технологийн ололт амжилтаас тасралтгүй судлан суралцаж, уг салбар дахь өрсөлдөөний дархлаагаа нэмэгдүүлэх замаар байр сууриа бататгасаар ирсэн ОНЦЛОГТОЙ.

  • Алсын хараа

    ДЭЛХИЙН ТАВИЛГЫН ХӨГЖЛИЙГ МОНГОЛД

  • Эрхэм зорилго

    Хүслийн орон зайн үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, эко орчныг Дэлхийн хүн бүрт

  • Уриа

    Хүслийн орон зай

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    50

Видео

Showroom

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан пик резидэнс 818а, The Space Furniture Showroom

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.