Caak-д пост оруулж болдог болсныг та мэдсэн үү?
![](w/2203/JC-9562BN2-OXVWYR0-GWG93IC-OC.jpg)
1. СОНИРХЛООРОО БУСАДТАЙ НЭГДЭЖ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ
Магадгүй та морин аялал хийх, ууланд авирах, эсвэл загасчлах хоббитой ч энэ талаараа ярилцаж, мэдлэгээ хуваалцах хүн ойрын хүрээлэл дунд чинь байхгүй байж болно. Тэгвэл ижил сонирхолтой хүмүүсийн дунд, элдэв дарамт, ичих зовох зүйлгүйгээр жинхэнэ өөрийнхөөрөө байх боломжийг Caak дээрх группүүд олгох юм. Шинэ сонирхолтой болох, түүнийгээ улам "зүлгүүрдэн" өнгөлөх, бусдад сурсан мэдсэнээ хуваалцах мэдрэмж хичнээн сайхныг та мэднэ. Чухам тийм учраас хэрэглэгч бүр өөрөө шинэ групп үүсгэх, бусдын группт нэгдэх замаар сонирхол нэгтнүүдээ олох боломжийг бид нээж өгч байна.
2. ХҮН БҮР ХЭНЭЭС Ч ЭМЭЭЛГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ПОСТ ОРУУЛАХ
Сошиал сүлжээнүүдийг идэвхтэй ашиглах тусам тэр чинээгээр та хувийн мэдээллээ ил болгож байна гэсэн үг. Тийм ч учраас хүмүүст адлуулах вий, "од болчих" вий гэсэн айдасгүйгээр хуваалцмаар байгаа мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай Монголын хэрэглэгчдэд дутагдалтай байгаа нь үнэн. Харин шинэчлэгдсэн Caak дээр хэрэглэгчдийг хувийн мэдээллээ нууцлахыг дэмжиж, цахим орчинд "тусдаа" хувь хүн байж болдгийг ойлгуулна. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний сошиал сүлжээнүүдтэй харьцуулахад илүү нээлттэй, илүү шударга, илүү үр шимтэй үзэл бодол, сэтгэгдлийг та өөрөө хуваалцаж, бусдаас сонсох юм.
3. ЧӨЛӨӨТ ЦАГИЙН ТАНЬ ЖИНХЭНЭ НАЙЗ
Уйдсан үедээ сошиал нээхэд зөвхөн найзуудынхаа л пост, эсвэл улиг болсон улс төрийн мэдээнүүдийг л үзэх магадлал бараг 90 хувь байдаг гэдэгтэй та санал нэгдэх байх. Энэ төдийхнөөс цаашилж, өөрт тань "юм үлдээх" мэдээллийг та хүсдэг бол шинэ Caak яг түүнийг хамгийн хялбар, ойлгомжтой, цаг заванд хэмнэлттэйгээр танд хүргэнэ. Дээр дурдсанчлан бүх зүйл таны сонирхлын дагуу байх учраас Caak-ыг хэзээ ч нээгээд үзсэн хэрэгтэй, шинэ соргог мэдээлэл байж л байх болно.
4. КОНТЕНТООР МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ
Оюуны өмчийн бүтээл, оригиналь контентийн үнэ цэнийг олон нийт өдгөө ойлгож эхэлж буй нь сайшаалтай. Хэдий тийм ч таны цаг зав, хүч хөдөлмөрөө ихээр зарцуулсан бүтээлд зөвхөн лайк, шэйр хангалтгүй санагдвал яах вэ? Тэгвэл Caak дээр контентоо оруулаад олон хүмүүст таалагдаж, оноо цуглуулах тусам тодорхой хэмжээний орлого олох боломж танд бий. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийгээд цалин авна гээд төсөөлөөд үз дээ. Хэрэглэгчийг урамшуулах "аура оноо"-ны системийн талаар ЭНД дарж мэдээлэл аваарай.
5. ЭЕРЭГ БҮХНИЙГ ТҮГЭЭЖ, СААК МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХ
Хүмүүсийн стресс, уур бухимдлыг үүсгэдэг шалтгааны багагүй хувийг сошиал сүлжээн дээрх хар бараан мэдээллүүд эзлэх болсон. Харин шинэ Caak хэрэглэгчдийг өөрт нь сайхан мэдрэмж төрүүлсэн бүхий л зүйлсээ хуваалцахыг уриалж, эерэг соёлыг бий болгох зарчимтай байх юм.