Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр; Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа; Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;
Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох.
Хүний нөөцийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг стандартын түвшинд хурдан шуурхай зохион байгуулах, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй ажиллах хүчнээр компанийн ажилтнуудыг бүрдүүлэхэд чиглэн тэднийг сургах, хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг бусад газар хэлтсүүдийн үйл ажиллагаатай уялдуулах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх.
Баяжуулах үйлдвэрийн дараах хэсгүүд дээр хувиарлагдан ажиллана. - Хүдэр бутлах хэсгийг ажиллуулах - Хүдэр дамжуулах нөөцлөх хэсгийг ажиллуулах - Тээрмийн хэсгийг ажиллуулах - Өтгөрүүлэгч-уусгалт шингээлт ба хүчилтөрөгчийн хэсгийг ажиллуулах - Хоргүйжүүлэх хэсгийг ажиллуулах - Десорбцийн хэсгийг ажиллуулах - Алт хайлуулах хэсэгт ажиллах - Гравитацийн хэсгийг ажиллуулах - Урвалж найруулах - Химийн бодисын талаарх сургалтанд хамрагдснаар баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй бүх төрлийн химийн бодистой харьцаж ашиглах ба найруулна. - Жолооны М ангилалтай бол уурхайн сургалтанд хамрагдснаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ажиллуулна. - Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтанд хамрагдснаар үйлдвэрийн гүүрэн болон бусад суурин крануудыг ажиллуулана.
Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх, Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.
Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.
Ил уурхайн олборлолтын үед өдөр тутамд явагдах хүдэр хяналтын өрөмдлөгийн болон геологийн дээжлэлт баримтжуулалтыг чанартай сайн явуулах; Хүдрийн нөөцийн тооцоолол хийх өгөгдөл бэлдэх; Геологи хүдэр хяналттай холбоотой ажлуудыг бүрэн хариуцаж хүдрийг хаягдал бохирдолгүй олборлоход хяналт тавих.
Үндсэн ордны хүдэр боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах.
Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, тоноглол, хэрэглэлүүдийн засвар үйлчилгээнд зориулж шаардлагатай сэлбэг, деталь, эд ангийг дотоод зоролтын суурь машин дээр зорох; Үйлдвэрлэх ажлыг ажлын наряд зааварчилгааны зургийн дагуу хийж гүйцэтгэх; Засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг зөв ашиглаж ажиллуулах; Тусгай шаардлагатай гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.
Ээлжийн мастерийн наряд зааварчилгааны дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, гэмтлийг оношилж гагнуурын ажил хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт, гагнуурын ажил хийх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Шаардлагатай тохиолдолд механикийн ажил хийж гүйцэтгэх; "Бороогоулд" ХХК-ий хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.
Уурхайн болон уулын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн механик засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, техникийн бэлэн байдлыг хангах.
Байгаль орчны инженер нь Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх Монгол улсын байгаль орчны (БО) холбогдох хууль тогтоомжууд, ISO 14001 стандартыг мөрдөн хэрэгжүүлэх болон Бороогоулд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад Байгаль орчны менежер (БОМ)-т дэмжлэг үзүүлж ажиллана. БО-ны инженер нь Бороогоулд ХХК-ийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод үржүүлгийн газар байгуулах, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн гаргах, шилжүүлэн тарих, усалгаа арчилгаа зэрэг мод тарих, ойжуулах ажлыг хариуцан голлох үүрэг гүйцэтгэн ажиллана. Ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрын арчилгаа, усалгааг 7 хоног, сар, жилээр төлөвлөх, гүйцэтгэлийг хангах ба холбогдох тайлан, мэдээг бэлтгэх. Шаардлагатай тоног төхөөрөмжийн (модны нүх ухаж бэлтгэх, усалгааны системийн гэх мэт) судалгаа гаргах, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана. Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулахтай холбоотой ажлыг бүх шатанд хариуцан ажиллана; 3 сая мод тарих талбай сонголт, тарилтын ландшафтын зураг төслийг хийж БГК-ийн ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэх, Ойжуулах, мод тарих газрыг сонгох холбогдох шаардлагад нийцүүлэн сонгох, ландшафтын архитектурын зураг төсөл гаргах, ойжуулалтын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн чиглэлээр хийгдэх судалгаа, дотоод гадаад тайлан боловсруулах, төрийн байгууллагад өгөх тайлан, мэдээг холбогдох журам, зааврын дагуу бэлтгэх; Ойжуулсан талбайн бүртгэл хөтөлж, паспортжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, таримал ойн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай журам, заавар боловсруулах, хянах, хэрэгжүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, оролцож ажиллах; Олон нийт, оролцогч талуудад үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах уулзалт, хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх; Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах; Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тухай бүр тайлагнан ажиллах; Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн төсөл хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж холбогдох бүртгэл, мэдээ, тайлан, зураг материалыг тухай бүр хөтөлж хадгалах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй түр ажилтан, гэрээт гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, ажлын гүйцэтгэл, чанарыг шаардлагын түвшинд байлгахыг хариуцах; Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах; Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх; Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;
Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмжүүд, шугам хоолой, ган, бүнкерүүдийн гагнуурын засварын ажил хийх; Шаардлагатай үед уулын хүнд машин механизмын гагнуурын ажилд дэмжлэг үзүүлэх.
Захиргаа, хүний нөөцийн газрын мэргэжилтний ажлын байранд хийгдэх ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4 кВ цахилгаан хангамж, дэд станц, илд болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал загварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх; Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалт, Уурхайн усан хангамж гэх мэт технологийн процесст хамаарах байгууламжуудын цахилгаан тоноглолын ашиглалт болон засвар үйлчилгээг хариуцах ба гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажлыг Цахилгааны инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ашиглалтын дүрэм, компанийн дотоод журмуудыг чанд сахин баримтална.