Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хилчин хурандаа - Захирагч

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

Байгууллага дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1.Гишүүдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах бусад ажлыг зохион байгуулах;

2.Гишүүдийн амьдрал ахуйг судлан холбогдох санал, хүсэлтийг шийдвэрлэж, Хил хамгаалах байгууллагад уламжлах;

3.Гишүүн, түүний гэр бүлийг удаан хугацаагаар, хүндээр өвчилсөн бол эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлэх;

4.Гишүүн, түүний гэр бүлийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх;

5.Гишүүнийг гэр бүлийн хамт Хил хамгаалах байгууллагын амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амраах, сувилуулах;

6.Гишүүдийн мэдлэг, чадвар, туршлагыг залуу үедээ өвлүүлэх үүднээс сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

7.Хилчин хурандаа, захирагч нарын намтар түүх, гавьяат үйлсийг судлах, сурвалжлах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

8.Хилчин хурандаа, захирагч нарыг алдаршуулж, хилийн анги, салбар, хилийн багана,тэмдгийг нэрэмжит болгох, хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, аудио, видео, хэвлэмэл хэлбэрээр бүтээл гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах;

9.“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Ногоон хэрэм” төсөл болон бусад төсөлд хамруулах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх;

10.Бүх гишүүдийн уулзалт, ярилцлагыг жил бүр зохион байгуулах;

11.Байгууллагын нэгдсэн мэдээллийн санг бий болгох, баяжуулах;

12.Байгууллагын нэрэмжит шагналтай байна.

  • Алсын хараа

    Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгож, сайн дурын, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага мөн.

  • Эрхэм зорилго

    Хил хамгаалах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд байгаа хилчин хурандаа, захирагч нарын эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, чадвар, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх, гавьяа зүтгэлийг нь алдаршуулахад оршино.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2023

  • Ажилтны тоо

    162

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Б.ДОржийн гудамж, ХХЕГ-ын төв байр, 4-409 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.