Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“Рэд Рок Холдинг” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тооцооны нягтлан бодогч /ростер/

  Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил хариуцах чадвар бүхий тайлан тооцоо, тооллого хийх чадвартай байх, Бусад газар, хэлтэстэй хамтарч ажиллах НДШ, ХХОАТ гаргахад бэлдэх,  ХХОАТ мэдлэгтэй байх,  Ажлын байранд заасан бусад үүрэг   

Ашиглалтын инженер /Ресорт/

Ресортын барилгын ашиглалт хариуцаж, норм, дүрэм, стандарт техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах, Компанийн ИТА -ын  өдөр тутмын ажлын ажил үүргийн уялдаа холбоог хангаж, хуваарилах, удирдан зохион байгуулж ажиллах,  Компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор холбогдох байгууллагатай гэрээтэй ажиллаж үзлэг шалгалтыг тогтмол хийж, аливаа эрсдэл, доголдлоос урьдчилан сэргийлж ажиллах, бусад алба нэгж удирдах албан тушаалтантай хамтран ажиллах Барилгын урсгал засвар үйлчилгээг тогтмол хийж, цэвэрлэх байгууламж, сантехник, цахилгааны талаар өргөн мэдлэгтэй байж төсөв, тооцоолол гаргах Удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлж, мэдээллээр хангаж ажиллах

Ресепшн

- Гадаад дотоодын зочдыг угтах, үдэх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх; - Биечлэн харилцах, утсаар харилцах соёлыг чанд баримтлан ажиллах; - Өндөр зэрэглэлийн ресортын дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн урсгалыг шуурхай байлгах тал дээр хамтран ажиллах; - Цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих; - Бүртгэл мэдээлэл хөтлөх, тайлагнах;

Ерөнхий менежер

Компанийн бизнес төлөвлөгөөг хангахад чиглэсэн төлөвлөлт, хувиарлалт, зохион байгуулалт хийж, ашиг орлого нэмэгдүүлэх талд санал, санаачлагатай ажиллах, Рестораны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн байлгах, удирдлага, чиг үүргээр хангаж ажиллах, ажилтны гүйцэтгэлийг хянах, заавар зөвлөмж өгч ажиллах, Холбогдох дүрэм, журам боловсруулах, сайжруулалт хийх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах Байгууллагуудын захиалгыг үнэн зөв авах, гэрээ хэлцэл хийх, бодитой зөв мэдээллээр хангах, Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой технологийн шинэчлэл, инновацын туршлага, Know how-r эрэлхийлэн судалж хэрэгжүүлэх Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн талаар удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаж, тайлагнах,  Баг хамт олныг идэвхжүүлэх, сайн соёл түгээн дэлгэрүүлэх, эерэг зөв хандлагатай баг бүрдүүлэх талд санал, санаачлагатай ажиллах, 

АРХИТЕКТОР

Төслийн барилгын гүйцэтгэлийн зургийг гүйцэтгэхТөслийн ажлын зургийн өөрчлөлт болон тодруулгыг хариуцах Гүйцэтгэгч компанитай хамтарч ажиллах, хяналт тавихБусад төслийн үйл ажиллагаатай холбогдох зургуудын архивлалтыг бүрдүүлэх, Улсын комисст хүлээлгэх ажиллагаанд оролцох

F & B менежер

Компанийн бизнесийн төлөвлөгөө биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах, шинэ зочин, үйчлүүлэгч олох, татах  Өндөр зэрэглэлийн ресортод амрагчдын хоолны соёл, чиглэл, тренд ямар байгааг судлах, гал тогоо, ерөнхий тогоочтой холбоотой ажиллах, Өөрсдийн хэрэглэж байгаа хоол, хүнс, архи дарс, уух зүйлийн талаар мэдлэгтэй, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, Хоолны амт чанарын талаар зочны санал хүсэлтийг сонсох, сайжруулалт хийхэд оролцох; Зочинд үйлчлэх хэсгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах, удирдлагаар хангах Хоол үйлдвэрлэл, гал тогооны технологи урсгал стандартын талаар мэдлэгтэй байх; Зочдын хүсэл, хэрэгцээг хангасан  амт чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, мэдрэмжтэй байх Бичиг баримт боловсруулах, тайлан мэдээ гаргах, удирдлагадаа танилцуулах; Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхэд шинэ санаа хэрэгжүүлэх, меню хөгжүүлэлт, орчин үеийн чиг хандлагыг хэрэгжүүлэх; Зочны таашаалд нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, уух зүйлсийн хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй байж, ямар хоолтой ямар уух зүйлс тохирох талаар зочинд зөвлөгөө өгөх, 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Нарны зам 48/2, Рэд рок кастел рестораны 2 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.