Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бату экүйпмент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АГУУЛАХ ХАРИУЦСАН АЖИЛТАН/ ӨМНӨГОВЬ АЙМАГ

Агуулахын сэлбэгийн менежментийг хариуцах. Шинэ сэлбэг хадгалалт, бохирдлын хяналт, сэлбэг хуваарьлалт болон бүртгэл, тайлан гарган удирдлагуудыг бодит мэдээлэлээр ханган ажиллана.

ХЯТАД ХЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ АЖИЛТАН /УБ ОФФИС

Байгууллагын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх, хянах Захиргааны баримт бичиг хөтлөх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэр, албан бичгийг төлөвлөх, боловсруулах, хадгалах, архивлах Хурал уулзалтыг зохион байгуулах, ажилчид болон харилцагч байгууллагыг мэдээ мэдээлэлээр хангах.  Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.  Байгууллагын дотоод болон гадаад соёлыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хятад хэлний аман болон бичгийн орчуулга хийх Захиргааны системийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх

ХЯТАД ХЭЛТЭЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН/РОСТЕР

Компаний хүний нөөцийн бодлого,  журмыг таниулан хэрэгжүүлэх, мөрдүүлэн хэвшүүлэх, хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын функцыг хэрэгжүүлэх Хүний нөөцийн долоо хоног, сар, улирал, жилийн тайлан, мэдээг бэлтгэн удирдлагыг мэдээлэлээр хангах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийн дагуу ажиллах. 

Механик засварчин /Дорноговь, Өмнөговь/

Техник хэрэгслийн үйлчилгээ, урсгал засвар, их засварын ажлыг тэдгээрийн үечлэл, норм нормативын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэнэ.  Засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэхийн өмнө эвдрэл гэмтлийн шалтгааныг биечлэн шалган тогтоон, оношийг тодорхойлж ажиллана.  Өдөр тутмын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл болон засварын ажилбар тус бүрийн гүйцэтгэсэн хугацаа, зарцуулсан сэлбэг хэрэгсэл, цаашид анхаарах зүйлс зэрэг мэдээлэлийг ажлын даалгаварын хуудсанд бичиж тэмдэглэнэ.  Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажиллана. 

Гагнуурчин /Өмнөговь, Дорноговь/

Автомашин, өөрөө явагч, өргөгч болон бусад техник хэрэгслүүдийг ажлын байнгын бэлэн байдлыг хангах, гарсан гагнуурын ажлыг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай гүйцэтгэх; Хийн ба цахилгаан, бусад төрөл бүрийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан металл хэсгийг зүсэх, огтлох; Гагнасан хэсгүүдэд гологдол, дутагдал гарсан эсэхийг үзэж шалгах, ирмэгүүдийг хэмжиж үзэх, техникийн шаардлага, зааварт нийцсэн эсэхийг магадлах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг 

Тосолгоочин /Дорноговь, Өмнөговь/

Автомашин, өөрөө явагч, өргөгч болон бусад техник хэрэгслүүдийг ажлын байнгын бэлэн байдлыг хангах, техник үйлчилгээний хуваарийн дагуу тосолгоо, үйлчилгээг хийх Техник үйлчигээний хуваарийн дагуу техникийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, тэнхлэгийн  болон гидрийн шингэнийг солих; Хуваарийн дагуу техникийн эд ангиудад цэгэн болон төлөвлөгөөт тосолгоог хийх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Дугуй засварчин /Өмнөговь, Дорноговь/

Автомашин, өөрөө явагч, өргөгч болон бусад техник хэрэгслүүдийг ажлын байнгын бэлэн байдлыг хангах, гарсан дугуйны засварын ажлыг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай гүйцэтгэх; Дугуйны гишгүүрийн түвшин, элэгдлийн түвшин, хавхлагын чанар, ерөнхий байдлыг шалгаж оношлох Дугуйн хийг тааруулах, дугуйг тэнцвэржүүлж тохируулах; Ачааны болон бусад бартаат замын тээврийн хэрэгслийн дугуйг солих Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо Токио таун-1 хотхон 50-Г байр 1 давхар 107 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.