Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бармон ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Бармон” ХХК-ийн товч танилцуулга

Техник туслалцааны үйлдвэр барилга трейстийн ажилчид 1994 онд хувийн хэвшил болж барилга угсралт, их засвар, өргөтгөл шинэчлэл, төсөв тооцооны ажлыг хийж гүйцэтгэж ирсэн ба “Нөхөрлөл компаний тухай хууль” батлагдсаны дараа хуулийн дагуу шинэчлэн байгуулагдаж “Бармон” ХХК (Барилгачин монгол) болон өөрчлөн зохион байгуулагдсан.

Манай компани нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар орон сууцны болон үйлдвэрлэл үйлчилгээний 250 гаруй барилга байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлт, засвар үйлчилгээний ажлуудыг гэрээнд заасан хугацаанд БНБД, стандартын дагуу захиалагч, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ашиглалтад оруулан иж бүрнээр нь хийж гүйцэтгээд байна.

Манай компани нь өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн шугамаар олон барилга байгууламжийг цаг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр ашиглалтанд оруулж Монгол улсын барилгын салбарын дүр төрхийг бусдад таниулж чадсан. Бидний ажилласан төслүүдээс дурдвал: Азийн Хөгжлийн банк, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, Монгол-Солонгосын KOICA групп, Монгол-Японы ЧИНГИС-СООСЭ групп, Дэлхийн зөн ОУБ, Их Британы Хүүхдийг Ивээх сан, Аеванхоу Майнз Инк ХХК (Оюу толгой төсөл), Монгол улсын засгийн газар (40 мянган айлын орон сууц хөтөлбөр)

2014 оноос эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2026 он хүртэл үргэлжлэх Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд 3358 айлын орон сууцны хотхон болох “Шинэчлэл хороолол” төслийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байна.

Бидний эрхэм зорилго: Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэнэ.

Хүний нөөцийн Үнэт зүйлс:

  • Зөв хандлагатай, мэргэшсэн, чадварлаг нөөцийг чухалчлах
  • Нэгдмэл байдал, Хамтын ажиллагааг эрхэмлэх
  • Тасралтгүй хөгжих, манлайлал, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 41, Бармон бьюлдинг, 501 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.