Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Автохим

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Автохим ХХК нь Герман улсын “Bluechem” брэндийн технологийн дагуу европ стандартын хөргөлтийн шингэн (антифриз) үйлдвэрлэхийн зэрэгцээ “Bluechem”, “Protec” зэрэг брэндийг эзэмшигч ХБНГУ-ын “BluechemGroup”-ын PROTEC, CTP компанитай лицензийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг.

30 жилийн түүхтэй CTP GmbH концерн нь олон улсын чанарын удирдлагын ISO 9001-2000,ISO 9001-2015, ISO 14001: 2015 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнээ дэлхийн 70 гаруй оронд экспортолдог юм. Тус компанийн үйлдвэрлэдэг автохим, авто арчилгаа, тос тосолгооны бүтээгдэхүүн нь Герман улсад тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд дэлхийн зах зээлд өргөн хэрэглэгдэж байгаа билээ.

Эдгээр бүтээгдэхүүнийг тус компани германы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажилласны үндсэн дээр бүтээж, байгаль цаг уурын онцгой нөхцөлд болон өөрийн эрдэм шинжилгээний баазад туршин баталгаажуулдаг юм. Эдгээрээс бид түлш, тосолгоо, хөргөлтийн системийг цэвэрлэж, хамгаалдаг бүтээгдэхүүнийг энэ удаа онцлон танилцуулахыг зорьж байна.

Байгаль цаг уурын нөлөөлөл, физик, химийн үйлчлэлээс болж эд ангиудын системд бохирдол үүссэнээс гардаг гэмтэл доголдлуудыг оношилж, засахад маш хүндрэлтэй байдаг. Учир нь эдгээр доголдлыг компьютер диагностикаар оношлох боломжгүй байдаг тул таамаг онош тавьж эвдрээгүй эд ангийг солих, задалж засах гэж оролдсоноор бусад эд ангиудыг гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд үүнд асар их цаг хугацаа, хөрөнгө үр дүнгүй зарах нь туйлын түгээмэл байдаг. Тэгвэл энэ хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдэх зорилгоор PRO TEC компани нано технологи, дээд молекулын онолд тулгуурлан системийн бохирдлыг арилгах, хамгаалах, үүсч бий болсон доголдлыг засах зориулалт бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм.

Дэлхийд тэргүүлэгч компанийн автомашин, механизмд техникийн үйлчилгээ хийх энэхүү цоо шинэ концепцийг бид монголын зах зээлд нэвтрүүлэх, автомашины үйлчилгээний мэргэжилтнүүд болон энгийн хэрэглэгчдийг шинэ шийдэл, шинэ урам зоригоор хангах нь бидний чин эрмэлзлэл болсоор ирсэн.

Монголын хэрэглэгчдэд дэлхийн тэргүүлэх технологийг таниулах, хэрэглээнд нь нэвтрүүлж, өндөр үр ашгийг нь мэдрүүлэх үйлст хамтран зүтгэнэ гэдэгт бид гүнээ найдаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хол харж Хол явна

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо ДСА 5 Автохим ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.