Арцад Алтайн уулс ХХК 2014 оны 8 сард Жамсран овогтой Ариунтуяа 100% ийн эзэмшилтэйгээр, хүнсний худалдааны чиглэлээр Дархан-Уул аймагт анх байгуулагдсан. Өнөөгийн байдлаар ажиллагсдын тоо 23 , салбар нэгжийн тоо 3 /Элбэг минимаркет, Элбэг бөөний төв, Махны цех/, жилдээ 216 000 гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлдэг, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний бөөний чиглэлээр ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн хүнсний худалдаа, махны худалдаа зах зээлийн улсын статистикийн мэдээлэлд үндэслэн гаргасан тоон мэдээллийг, компанийн мэдээлэлтэй харьцуулан тооцох замаар гаргахад 1,6 %-ийг, томоохон төвүүдийн борлуулалтын баримжаа тоог, компанийн мэдээлэлтэй харьцуулан тооцох замаар гаргахад 20%-ийг эзэлж байна. Бизнесийн түүхэнд хийсэн гол өөрчлөлт хөгжил дэвшлүүдийн хувьд дараах байдалтай байна.
• 2019 онд Элбэг минимаркетаа /100м2/ 160,000,000 ₮ байгуулсан.
• 2021 онд Элбэг бөөний төвийг /100м 2/160,000,000₮ байгуулсан.
• 2021 онд Махны цехийг /256м2/ 270,000,000 ₮ байгуулсан.
• 2014 онд жижиг махны дэлгүүр түрээслэн ажиллуулж үйл ажиллагаагаа эхэлж байсан.
• 2015 онд 6 нэрийн хүнсний дэлгүүр болгон өргөжүүлсэн.
• 2016 онд махны цех түрээслэн ажиллуулж цөөхөн дэлгүүрт ангилсан мах түгээлтээр борлуулж эхэлсэн.
• 2017-2018 онд хөргүүртэй агуулах худалдан авч цэцэрлэг сургуулийн хүнсний материал нийлүүлэх тендерт орж бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Зах худалдааны төвүүд дээр салбар нээж бүтээгдэхүүнээ борлуулдаг болсон. 8 нэрийн дэлгүүр 1-ийг нэмж түрээслэн ажиллуулсан.
• 2019 оны 7 –р сард үйлчилгээний зориулалттай 104м/кв талбай шинээр худалдан авч 8-н нэрийн минимаркет болгон өргөжүүлсэн.
• 2020 оны 7-р сард минимаркетийн талбайгаа 94м/кв- аар нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
• 2021 оны 7-р сард 199 м/кв талбай худалдан авч бөөний агуулах худалдаа нээсэн.
• 2021 оны 11-р сард мах ангилан боловсруулах жижиг үйлдвэрийн барилга барьсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэг, ААН-үүдтэй гэрээ байгуулан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэн хамтран ажиллаж байна.
Үнэ цэнэтэй харилцагч бидний ирээдүйн өсөлт
Үнэ цэнийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй өсөн дэвжигч хамт олон байна:
Эрүүл хүнс, элбэг сонголт
1. Хүнсний үйлдвэрлэл
Тогтвортой ажилтан Албан ёсны түншлэл ёс зүйтэй харилцаа
2014
20