Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Армос ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АРМОС ХХКнь 2008 ондЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ШУУРХАЙуриан дор үйл ажиллагаагаа эхлүүлэн метал ба метал биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги, хийц байгууламжид үл эвдэх сорил, хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээ болон туршилт тохируулгын чиглэлээр нарийн мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилчид, орчин үеийн дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж, материал хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгчийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлага, мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийг хангах зорилгоор ажил, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна. Манай хамт олон өнөөдрийн байдлаар Монгол улсад хуулийн дагуу үйлчилгээ эрхлэн явуулж буй гадаад дотоодын 50 гаруй аж ахуй нэгж, компаниудын хэрэгжүүлсэн 200 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүд дээр үйлдвэрлэлийн осол, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад хөндлөнгийн хяналтын үүрэг гүйцэтгэж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн дэвшилтэт технологийн багаж, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, тохируулгын хавхлаг, манометр, метал бэлдэц, хийцүүдийг нийлүүлж чанарын өндөр түвшинд хамтран ажилласан туршлагатай.

  • Алсын хараа

    Өөрийн үйл ажиллагаандаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах зарчмыг баримталж үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудынхаа итгэлийг байнга хүлээхийг эрхэмлэнэ.

  • Эрхэм зорилго

    Мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвартай, туршлагатай хамт олноор метал ба метал биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги , хийц байгууламжид үл эвдэх сорил, хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээ болон туршилт тохируулгын ажил үйлчилгээ MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн орчин үеийн техник технологийн дэвшилийг нэвтрүүлсэн багаж, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж салбартаа тэргүүлэгч компани байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Үнэт зүйлс

    Үйл ажиллагаандаа хариуцлагатай, зарчимч байдлыг баримтлан аливаа үзэл сурталаас ангид байж, нийгмийн шударга ёсыг эрхэмлэнэ.

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо SPS төв 605 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.