Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Альфа Кварц" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Оосорлогч, Барилгын шат угсрагч

Өргөлтийн ажлыг Ахлах ажилтан болон краны багтай хамтран төлөвлөж зохицуулах, өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочин дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарна. Барилгын шат угсрах болон буулгах Оосорлох төхөөрөмжийн үзлэг байнга хийх Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах бусад хэсгүүдийн талбайд анхаарах зүйл байгаа эсэх, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхцөлтэй холбоотой, болзошгүй эрсдлийг тодорхойлох.

Гагнуурчин / Boilermaker

Гагнуур болон угсралтын ажлыг аюулгүй, хариуцлагатай гүйцэтгэх Бойлер угсрах, суурилуулах

Суурин тоног төхөөрөмжийн техникч

Тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, зөв ажиллаж буйг баталгаажуулан турших Тоног төхөөрөмжийн асуудалтай хэсгүүдийг олж илрүүлэх, засварлах, шинэ эд ангиуд суурилуулах Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийх, элэгдсэн эд ангиудыг солих, механик эд ангиудын тосолгоо хийх

Чанарын хяналтын инженер

Барилгын ажлуудын ЧХ/ЧБ-г хариуцан тэдгээрийн гүйцэтгэл хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих. Барилгын үйл ажиллагаа, ажлын явцуудын Чанарын Баталгаажуулалтын талын төлөвлөгөө, дизайн, баримт бичгүүдийг боловсруулах, бүрдүүлэх Төслийн багц ажлууд болон угсралт нь шаардлага хангахгүй тохиолдолд дуусгаагүй ажлын жагсаалтыг үүсгэх. Дуусгаагүй ажлын жагсаалтад тодорхойлсон шаардлага хангахгүй зүйлсийг хангалттай хэмжээнд засаж залруулах хүртэл хяналт тавих. Барилга ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ажилд тусалж, чанарын болон ашиглалтад оруулах бүх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу явагдаж буйд хяналт тавьж ажиллах Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана. Гүйцэтгэгчээс хүсэлт гаргасны дагуу талбайн инженерийн асуултууд, асуудлууд, өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэхээр гүйцэтгэгчтэй болон дотоод инженерингийн багтай сайтар харилцан ажиллаж бүх талуудад талд дэмжлэг үзүүлж ажиллах. Төсөлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэлт хангалттай, бүрэн гүйцэт хийгдсэн эсэхэд хяналт тавьж, зохих засаж залруулах алхмуудыг санаачлах. Стандарт болон техникийн нөхцлийг хангаж буйг баталгаажуулах, алдаа дутагдлыг мэдээлэх зорилгоор талбайн дизайны болон барилгын магадлагааг хийх. Төрийн болон эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангуулан ажиллах. Ажлуудын төлөв, явц/гүйцэтгэл, үүссэн асуудлуудыг хамруулан өдөр тутмын болон 7 хоногийн тайлан гаргах.

Барилгын ахлах ажилтан / Сonstruction Supervisor

Ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих. Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллах Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Барилгын бүхий л үйл ажиллагаанд төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх. Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана. Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах. Зураг төсөл барилгын гүйцэтгэлд стандарт, техникийн нөхцөлийн дагуу магадлалыг гүйцэтгэж, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх. Төр болон засгийн газрын агентлагуудаас тавьсан бүх шаардлагыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ-ын багтай харилцан хамтран ажиллах. Өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланд ажлын явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх.

Барилгын ахлах мэргэжилтэн /Construction Superinte

Үүрэгт ажлын хүрээнд барилгын ажилд ашиглагдах нөөцийг удирдан зохицуулах; Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, тогтоосон хуваарь, зардал, чанарын шаардлагад нийцэж буйг баталгаажуулах Шаардлагатай параметрүүдийн дагуу үүрэг даалгаварыг гүйцэтгэхийн тулд эрсдэлийг урьдчилан тооцох, арилгах; Төслийн оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлэх; Гүйцэтгэгчтэй хамтран ажиллаж, барилга угсралтын ажил холбогдох стандарт, журмын дагуу аюулгүй гүйцэтгэгдэж буйг баталгаажуулах Барилгын материалын худалдан авалт, тоног төхөөрөмжийн гэрээний үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл явцыг шуурхайлах Долоо хоног, сар бүрийн ажлын тайлан гаргаж, барилгын менежерт танилцуулах Гэрээний түншүүд болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, үр дүнтэй хамтын ажиллагааг хангах Тулгарсан асуудлыг шийдвэрлэх, барилга байгууламжаас ашиглалтад шилжихэд шаардлагатай үйл ажиллагааны бэлэн байдлын явцад дэмжлэг үзүүлэн багийн гишүүдтэй нягт хамтран ажиллах Тайлагнах, үр ашгийг дээшлүүлэх, зардал хэмнэх, бизнесийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх замаар бизнест үнэ цэнэ нэмэх менежментийн арга хэрэгсэл, систем, үйл явцыг судлан боловсруулах, хэрэгжүүлэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Сансар, "Seoul Business Center"-ийн 7 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.