Үнэгүй120,000₮Хямдрал: % off Сонсох

Борлуулалтын үеийн эсэргүүцлийг амжилттай даван туулах ньТанилцуулга

users 312 сонссон
00:00

Та юу сурах вэ?

Борлуулалт амжилттай хийхэд 8 үе шатыг амжилттай туулах шаардлагатай байдаг бөгөөд борлуулалтын үйл явцад боломжит худалдан авагчийн зүгээс борлуулагчийн тавьсан саналыг хүлээж авахгүй байх, эсэргүүцэх байдлууд ихээхэн тохиолддог. Харин туршлагагүй, мэргэжлийн бус борлуулагчид эдгээр эсэргүүцлийг давж чадалгүйгээр борлуулалтаа алддаг бол, шилдэг борлуулагчид аль хэдийн ирж болох эсэргүүцлүүдийг таамаглаж, ямар хариу өгөхөө бэлдсэн байдаг бөгөөд цаашлаад үйлчлүүлэгчээс ирэх саадуудыг давах арга техникийг эзэмшсэн байдаг. Энэхүү хичээлээр энэ бүхнийг багцлаад заах болно.
Энэхүү сургалтын зорилго нь борлуулагч, худалдааны зөвлөх, худалдааны төлөөлөгч, цаашлаад гэрээ хэлцэл хийдэг бүх менежерүүдэд боломжит худалдан авагчаас ирэх саад, эргэлзээг давах, борлуулалтаа амжилттай хаахад нь туслах болно.

Хичээлийн хөтөлбөр

  • Нэгдүгээр шалтгаан. Мөнгө байхгүй
  • Хоёрдугаар шалтгаан. Цаг байхгүй 
  • Гуравдугаар шалтгаан. Итгэхгүй байна
  • Дөрөвдүгээр шалтгаан. Яарахгүй байна
  • Тавдугаар шалтгаан. Хэрэгцээ байхгүй
  • Reframing аргачлалыг ашиглаж проспектын үзэл бодлыг өөрчлөх
  • Anchoring bias - Төсөөллийн гажуудал
  • 5 why зарчим
  • Түүх ярих буюу 3F зарчим
userБагш:
Ангар Намуу

Харилцагчийн үйлчилгээ, байгууллагын соёлын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 жил ажиллаж байгаа туршлагатай зөвлөх бөгөөд көүч юм. Намуу көүч нь ажлын гараагаа 18 настайгаасаа Япон улсын 7-Eleven дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд мөн Австрали улсад оюутан байхдаа гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох Priceline дэлгүүрт худалдааны зөвлөхөөр амжилттай ажилласан нь түүнийг Монголдоо дэлхийн түвшний үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэх чин зорилгод хөтөлсөн юм. Тэрээр бизнесийн удирдлагын мэргэжлээс гадна, сэтгэл зүй, урлаг, худалдааны чиглэлээр суралцсан нь сургалтыг илүү гүнзгий, мэргэжлийн түвшинд заахад нөлөөлдөг.