Байгууллагын манлайлагчдад асуудлын шийдлийг олоход амаргүй болоход тэднийг өдөөж, өөрөөр сэтгэхэд нь туслах зоригтой ажилтан, түнш эсвэл нийлүүлэгч хэрэг болдог. Энэ явцыг Усим профессор “бэлтгэл үе” гэж томьёолжээ. Тэрбээр анх «мандаж буй манлайлал» хэмээх томьёог ашиглаж, үүнтэй холбоотой олон түүхэн баримтыг номондоо дурьджээ. Энэхүү ном манлайллыг хэрхэн доороос дээш тэтгэж дэмжиж урагшаа хөтлөхийн чухлыг онцолсон бөгөөд бодит амьдралд эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхийг сурч авна.