arrow_right
00:00

Өсөж хөгжихөд бэлэн

Зохиолч:Vinay Cuoto , John Plansky, Deniz Caglar

Өсөж хөгжихөд бэлэн буюу Зардал бууруулах стратеги, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн гарын авлага
Дэндүү олон компанид менежерүүд нь байгууллагынхаа хөөсөрсөн төсөв, тодорхой бус зорилгуудыг хүлцэн тэвчихэд хүрдэг. Тэгвэл зохиогч нар энэхүү өгөөжтэй гарын авлагадаа менежерүүдэд байгууллагын “өөхийг шатааж”, мотивацийг хадгалан үлдээхийн төлөө ажиллахыг уриалжээ. Тиймээс энэхүү номондоо тэд аутсорсинг, төсөв боловсруулах зэрэг ажлыг хэрхэн хийх талаар алхам бүрийг нь нарийвчлан зааж өгсөн зөвлөгөөнүүдийг багтаажээ. Мөн энэхүү номноос та Circuit City болон Ikea компаниуд ажилтнууддаа компанийн амжилтад хүргэх элементүүдийг хэрхэн заадаг тухай болон зардал бууруулах нь яагаад чухал ач холбогдолтой болохыг ойлгож авна. Түүнчлэн өөрчлөлт хийх үедээ ажилтнуудаасаа ямар аргаар дэмжлэг авч болохыг мэдэхээс гадна шаардлагатай тохиолдолд төсвийг яаж тэгээс эхлүүлж болох аргад суралцана.

1,618
3
Төрөл:Хураангуй ном
Номын хэмжээ:18.54 Mb
ISBN:-
Насны ангилал:18+
Номын хугацаа:08 мин
Нийтлэгдсэн огноо:2022-11-07