Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Харц нь гэрэлтэж хацар нь бумбайсан эгдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь бүр ч их хайртай. Ач охиноо гэхээр л баяр хөөр болон өгөх бэлэглэх юмаа олж яддаг гэнээ. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ...
Өгүүлэгч: С.Ганчимэг