arrow_right
00:00

Тэнгэрийн 5 элч

Зохиолч:Б.Баярхүү
Дэлгэрэнгүй

...Насаа охид руу харан
-За эхний өдрийн хичээл ямар байна? гэж асуухад хэн ч хариулсангүй. Тэд түүнээс гэрэвшээд байх шиг. Насаа ч бас олон охидын өмнө биеэ барин бяцхан ичингүйрч байгаа нь ил. Гэхдээ энэ ичингүйрэл нас хүйснийх биш харин өөртөө ахадсан, урьд нь огт хийж үзээгүй албан тушаалаас болсон хэрэг. Насаа
-Хэрэв ядраагүй бол хэдүүлээ жаахан ярилцвал яах вэ? Та нар юу гэж бодож байна? гэж царайчлангуй гуйхад Тунгаа
-Бид ярилцах гэж байгаа. Нэг аятайхан газар ороод гэлээ.
-Аятайхан газар гэдэг чинь юу билээ?
-Хүйтэн шар айраг ууж болох газар

Хүсэл мөрөөдлөө жигүүрлэж, хэцүү бэрхийг туулан хамтлаг болж нэгдсэн 5 охины түүхээс. 

-Аан, баар уу? Тэр ч надад зохихгүй ээ. Эндээ л гялс ярилцчихъя гээд сандал аван суухад гарахын түүс болж байсан охид дурамжхан буцаж сууцгаав.
-За ямар ч байсан бид хэд цаашид хамтрах юм байна. Өнөөдөр ирсэн та хэд хамтлаг болох хүсэлтэй ирцгээсэн биз дээ. Тэгэхээр хэдүүлээ шийдвэрлэх нэг зүйл байнаа гэж Насааг хэлэхэд Тунгаа
-Юу юм бэ? гэж хайнга асуухад нь түүн рүү учиртай хараад
-Нэр! гэвэл охидын нүд гэрэлтэн
-Нээрээ бид чинь хамтлагийнхаа нэрийг өгөөгүй юм байна ш дээ гэлцлээ....

Өгүүлэгч: М.Батмагнай 

1,093
3
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:436.01 Mb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:5 цаг 17 мин
Нийтлэгдсэн огноо:2023-11-24