arrow_right
00:00

Сэтгэх урлаг

Зохиолч:Б.Хулан
Дэлгэрэнгүй

САЙХАН САНАА ТӨРСӨН БОЛ БИЧЭЭД БАЙ!

"Сэтгэх урлаг" ном бол таны бодол санааг хөглөж, санаснаа хийж чаддаг болоход тань туслах зорилготой юм. Нэг ёсондоо таны зоригоо чангалах, өөрийн бодсон санаснаа ажил хэрэг болгох бодит аргуудыг нээж өгнө. Энэхүү номыг бичигч Фрэдрик Харен маш богино хугацаанд Шведийн хамгийн эрэлт хэрэгцээтэй илтгэгч болсон юм. Тэрээр нийт бизнесийн 9 ном бичсэн нь борлуулалтаараа байнга тэргүүлж байгаа номнуудын жагсаалтад ордог. Энэ бол түүний гурав дахь ном юм. Таны төлөвлөсөн олон олон санаа сэтгэл дотор тань яваа гэдэгт итгэлтэй байна. Түүнийгээ бодит болго, амьдралдаа бодитоор хэрэгжүүл.

Та уг номоос өөрийн санаагаа бодит үйл хэрэг болгоход юуг анхаарах, юуг хийх ёстойд суралцахаас гадна, өөрийнхөө санааг тэмдэглэх хуудсууд ч таны гарт байна. Нэг ёсондоо та өөрийн шинэ санааны номоо ч хамт бичиж байгаа хэрэг юм. Хийх гэснээ хийж, баяжуулж “Алтан санаа”-гаа амьдралдаа ашигла. Үүнд хүрэх аргыг, зоригийг, хүчийг энэхүү номоос олоорой. 

Өгүүлэгч: Х.Уранцэцэг

2,116
2
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:222.97 Mb
ISBN:978-99978-0-475-4
Насны ангилал:18+
Номын хугацаа:2 цаг 42 мин
Нийтлэгдсэн огноо:2023-08-23