Бидний амьдрал дунд дүрэлзсэн гал шиг омог бардам, баян түрлүү хүүхэд ч бий,хүнлэг нинжин, авъяаслаг нь ч бий, өгөөмөр ариун тусч, тийм жаахан байж хэдийдээ ийм ухаантай ариухан сэтгэлтэй болсон юм бэ? хэмээн дуу алдмаар хүний дээд нь ч бас бий. Тэднийгээ ялгаж салгаж, нэрт сурган хүмүүжүүлэгч В.Сухомлинскийн хэлсэн " Эд хөрөнгөө алдана гэдэг багыг алдаж байгаа хэрэг, эрүүл мэндээ алдана гэдэг ихийг алдаж байгаа хэрэг, хүн чанараа алдана гэдэг бүгдийг алдаж байгаа хэрэг " гэсэн үгийн мөн чанар, утга учрыг энэхүү номоос ойлгох болно.
Өгүүлэгч: Б.Анхбаяр