Жинхэнэ брэндийг хуулбарлах боломжгүй. Хэрэглэгчид аль нь жинхэнэ болохыг хамгийн сайн мэдэрдэг. Тэд өөрсдийнх нь нэр хүндийг өсгөх, бусдад өөрсдийг нь ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж чадах брэндийг үргэлж эрж хайна. Энэхүү номдоо Майкл жинхэнэ буюу бидний хэлдгээр ориг брэнд ямар шинж чанарыг агуулдаг вэ?, түүний “7 дадал”-ыг хэрхэн тодорхойлдог вэ?, мөн хэрэглэгчид жинхэнэ брэндийг хуурамчаас хэрхэн ялгаж таньдаг вэ гэх зэрэг асуудлыг бодит жишээнд тулгуурлан тайлбарлажээ.