arrow_right
00:00

Инээмтгий хүн 2

Зохиолч:Виктор Хюго

Францын агуу яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч Виктор Мари Хюго өөрийн алдарт бүтээл болох 17-18-р зууны Английн нутаг дэвсгэрт өрнөх үйл явдлыг харуулсан "Инээмтгий хүн" уянгын романыг 1869 онд бичжээ. Зохиолын гол баатар бол бага насандаа дээрэмчид хулгайлагдаж, нүүр царайгаа танигдахын аргагүй болтол зэрэмдэглүүлж хувиргуулсан Гвинплейн юм. Хувь тавилан түүнд олон сорилт бэрхшээл учруулсан ч сэтгэлийг нь зэрэмдэглэсэнгүй..Англид хууль бус зүйл үйлддэг хүмүүсийг" Компрачико" гэж нэрлэх бөгөөд ард түмэнд таалагдахын тулд золгүй хүүхдүүдийг хулгайлж, зэрэмдэглэж, аялагч циркт зардаг аж. Энэ хэрэг даамжирч улмаар эрх мэдлийн асуудал болно. Мөн тэдний зэрэмдэглэсэн, амаа чихэндээ хүртэл зүсүүлсэн хүүгийн цорын ганц хүсэл бол амьд үлдэх явдал юм. Нэгэн өдөр хувь тавилан түүнийг хараагүй охинтой учруулав. Тэгээд тэр түүнд өөрийгөө зориулахаар шийднэ.
Хюгогийн "Инээдэг хүн" романаар 1928 оноос хойш хэд хэдэн удаа кино зураг хйигдэж, Пол Ленигийн ижил нэртэй аймшгийн киноны гол дүрийн дүр нь Бэтмэний комик зохиолчийг хамгийн аймшигтай Жокерыг бүтээхэд түлхэц өгсөн юм.

Өгүүлэгч: МУСГЗ Ө.Наранбаатар 

999
4
Төрөл:Дэлхийн уран зохиол
Номын хэмжээ:1.75 Gb
ISBN:-
Насны ангилал:18+
Номын хугацаа:21 цаг 44 мин
Нийтлэгдсэн огноо:2023-10-19